Монопол ”Монос”-ын Л.Эрдэнчимэг юу бодож, хаана явна

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 13

Нойрсуулах, тайвшируулах, шарлалт арилгах үйлчилгээтэй “Фенобарбитал” гэх эмийг ууж хордсон 16 хүүхдийн бие сайжраагүй байна. 16 хүүхдийн хоёрынх нь бие тааруу байгаа талаар албаныхан өчигдөр мэдээлэл хийсэн. Харин буруу жороор эм олгосон эм зүйч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын шийдвэрээр өчигдрөөс  эхлэн тус эмийг зах зээлээс эргүүлэн татах шийдвэрийг гаргажээ. Албаны хүмүүсийн өгч байгаа мэдээлэлээр энэ эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй байжээ. Эмийн бүртгэлд ороогүй эм худалдсан, мөн буруу жороор олгосон гэсэн асуудалд ороод байгаа “Монос”-д хариуцлага тооцох уу.

Монголын эм, эрүүл мэндийн импорт, экспорт худалдааны салбарт  50-иас илүү хувийг дангаараа эзэлдэг томоохон аж ахуй нэгж бяцхан үрсийн эрүүл мэндэд хариуцлагагүй хандлаа. “Монос” группыг үүсгэн байгуулсан Л.Эрдэнчимэг гишүүн бяцхан үрст биш, тамхины хяналтын тухай хууль өргөн барьж хэсэгтээ анхаарлаа хандуулсан. Гэтэл Л.Эрдэнчимэг гишүүнийг хэрэггүй зүйлд цаг заваа үрж явахад хүний эрүүл мэнд, амь настай холбоотой үйл ажиллагааг 20 гаруй жилийн турш эрхэлж байгаа тус байгууллагын түүхэд тод хар толбо үлдэж болзошгүй байна. Бид тус эмийг худалдаалах эрх бүхий Баянгол дүүрэгт байрлах “Монос” эмийн сан дээр очиход лацадсан буюу мэргэжлийн байгууллага үйл ажиллагааг нь хаасан байна.

16 хүүхдийг хордуулаад байгаа эмийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ “Энэ удаа гурван том алдаа гарлаа. Нэгдүгээрт, эм найруулагч нь туршлагагүйтсэн. Тэгээд алдаа гаргасан. Энэ том алдаа. Хамгийн том алдаа нь магадгүй энэ байх. Хоёрдугаар алдаа нь Монгол Улсад бүртгэгдээгүй фенобарбиталын төрлийн эмийг үйлдвэрлээд, эмийн санд зарсан үйлдвэрлэгчийн буруу. Дараа нь тэр бүртгэгдээгүй эмийг нь аваад зарсан эмийн сан буруутай” гэсэн тайлбарыг шууд ярилцлаганы үеэр хэлсэн юм.

Өнгөрсөн жил сургуулиа төгссөн эм зүйч нар алдаа гаргасан нь яамны алдаа биш харин хайнга байдлыг больё гэсэн асуудлыг ярьж байгаа юм. Гэтэл улсад бүртгэлгүй эм худалдаалж байхад хяналт тавьж байх ёстой МХЕГ хаана ямар ажиллаж хийж явна гэдэг нь тодорхойгүй байна. Бас л манай буруу байхгүй, маш их ачаалалтай ажилладаг. Тэр бүрчлэн очиж хяналт шалгалт хийж чадахгүй байна гэсэн хариултыг өгч байгаа юм. Хяналт шалгалт хийх ёстой МХЕГ, хариуцлага тооцох ёстой ЭМЯ иймэрхүү зүйл ярьж байна. Харин энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь тун хачирхалтай. УИХ-ын гишүүн гэдэг албан тушаал бизнес хатагтайд зүгээр нэг гуншин аята,  сонин биш байгаа бололтой. Гадны улс оронд төрийн түшээгийн хувийн бизнес ард түмнийх нь 16 хүүхдийн аминд заналхийлсэн бол албан ёсоор уучлалт гуйхаас эхлээд албан тушаалаасаа огцордог байх юм. Харин манай "бенз" хатагтай хаана амарч, юу бодож яваа бол.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
saihnaa(122.201.31.160) 2015 оны 08 сарын 21

Neg l ih uhaantai hun boloh geed ydchihsan avgai daa ih hurald garaad nuuren deree zaluu emegtein durs hiilgesneer uur shalitai ajil hiigeegui biz dee

0  |  0
Shalga(103.26.193.10) 2014 оны 08 сарын 15

Huuli bus em uildverlesen teriig zarsan 2 iin huuvildaan huuheduudiin amiar ilchlegdeh esgui

0  |  0
чимгээ(103.26.193.2) 2014 оны 08 сарын 14

Тамхи тамхи гэж хөөрцөглөснөөс хүн алдаг эмэндээ анхаарал хандуулаач угаасаа л допинг хэрэглэчихсан юм шиг харагддаг авгай даа

0  |  0
Надмид(112.72.13.151) 2014 оны 08 сарын 13

Баян хүнийг балаг тойрдоггүй ээ гэж. Бас хааяа тамхи сороод байгаа юм биш биз дээ. Архийг ч бол уудаг л байх.

0  |  0
zochin(112.72.13.61) 2014 оны 08 сарын 13

Shaamii avgai mini ee, tsetserleg yasli gj olon eejuudoog huurch bn daa.benzee unaad neg odor chad hiih vii dee

0  |  0
ИРГЭН(103.26.193.4) 2014 оны 08 сарын 13

БОЛЬЁ ОО

0  |  0
emch(202.70.42.194) 2014 оны 08 сарын 13

naad emiig ni benz avgaid uurt ni uulgaa

0  |  0
даан ч дээ(27.123.214.109) 2014 оны 08 сарын 13

люминал гэдгийг нь ч яах вэ хүн бүр мэднэ харин хаана юу хийгээд байгаа нь тодорхойгүй эмийн түүхий эд найруулсан эмэнд нь хяналт тавиач дээ эвмй миний өрөвдөлтэй ард түмний итгэмтгий цагаан сэтгэлээр бизнес хийгчид их юм даа

0  |  0
даан ч дээ(27.123.214.109) 2014 оны 08 сарын 13

люминал гэдгийг нь ч яах вэ хүн бүр мэднэ харин хаана юу хийгээд байгаа нь тодорхойгүй эмийн түүхий эд найруулсан эмэнд нь хяналт тавиач дээ эвмй миний өрөвдөлтэй ард түмний итгэмтгий цагаан сэтгэлээр бизнес хийгчид их юм даа

0  |  0
даан ч дээ(27.123.214.109) 2014 оны 08 сарын 13

эрүүл мэндийн яам буруугүй гэж булзахаар хэний буруу гэдгийг нь хурдан тогтоогоод бусад эм тариандаа анхаарлаа хурдан хандуулаач ээ энэ хооронд хичнээн хүн эрүүл мэндээ авруулах биш алуулах болчих лоо

0  |  0
даан ч дээ(27.123.214.109) 2014 оны 08 сарын 13

эрүүл мэндийн яам буруугүй гэж булзахаар хэний буруу гэдгийг нь хурдан тогтоогоод бусад эм тариандаа анхаарлаа хурдан хандуулаач ээ энэ хооронд хичнээн хүн эрүүл мэндээ авруулах биш алуулах болчих лоо

0  |  0
em zuich(202.179.11.107) 2014 оны 08 сарын 13

Ene emiig Mongol ulsad uildverleed heregleed 50 shaham jil bolj baigaa huuchin em shuu dee, getel onoodor ulsiin burtgelguig medej baigaa yum shig zah zeelees huraagaad yah yum be, tolgoi daraalaad untdaggui tarhinii uvchtei nyarai turj bn ted yu uuh yum be, hamgiin buruu ni tung buruu hereglesend baina sh dee, bidnii medeh luminal gedeg em chin l ene shuu dee, tursun nyarai bolgon ene emiig uuj hun bolj bgaa shuu dee

0  |  0
Nyamdorj gishuun (202.170.68.130) 2014 оны 08 сарын 13

Yasan bolchimgui yum kiidiin bee Erka chamaig iim samgan gej bodoogui

0  |  0
mgl(202.72.245.194) 2014 оны 08 сарын 13

ene yostoi ontsgui yum boljee hooe gishuunee yu bodoj bna, odoo yahnuu harjil baiy

0  |  0
irgen(203.160.55.2) 2014 оны 08 сарын 13

Naad avgai chin Kanad ulsad zugaalj yavna lee.estoi shiren nuurtei benz avgai ym daa..

0  |  0
zochin(112.72.13.50) 2014 оны 08 сарын 13

Udval Amarsanaa 2 iig zailuulachee.tehgui bol EM salbar oodlohguiee.yamar 1 hereg garahas omno urdchilan sergiileh yamar ajil hiih ve gej setguulch asuuhad oodoos n ajlaas n halna

0  |  0
ЗОЧИН (103.26.193.21) 2014 оны 08 сарын 13

БОЛЬЁ ОО ООООООООООООООО ООООООООООООООО ООООООООООООООО ООООООООООООООО ООО

0  |  0
Top