ЦЕГ-ын дарга, ”Сахал” С.Билэгтийг хэний тушаалаар халав

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 15

Өнгөрсөн оны есдүгээр  сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын даргаар Б.Билэгтийг томилж байсан. Томилогдсон хугацаанаасаа  хойш өнгөрсөн гуравдугаар сард Хууль зүйн сайд Х.Тэмүүжин томилгоондоо эргэлзэж байгаагаа хэлж байсан. Яг энэ үеэс ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн суудал ганхаж эхэлсэн.

 

Засгийн газрын өчигдөрийн  хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Одоогоор ямар шалтгааны улмаас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь тодорхойгүй байна. С.Билэгт нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй таарамж муутай байсан. Магадгүй энэ ажлаас халагдахад нөлөөлсөн байж болзошгүй хэмээн эх сурвалжууд хэлж байна. Х.Тэмүүжин, Б.Билэгт нарын удаан хугацаанд таарамж муутай байсан. Үүнийг эцэслэхийн тулд Ерөнхийлөгч ийм шийдвэр гэх хүмүүсч байгаа юм. Учир нь  Ерөнхийлөгч өмнө нь энэ талаар ярихдаа "Хэрвээ Х.Тэмүүжинг ажлаас нь чөлөөлөх гэж байгаа бол эхлээд Б.Билэгтийг өөрчлөх болно" гэж хэлж байсан нь олон хүнийг ингэж бодоход хүргэж байна.

 

Нөгөө талаараа ЦЕГ-ын даргыг чөлөөлсөн нь Х.Тэмүүжинг хамгаалж үлдэх гэсэн Н.Алтанхуягийн шийдвэр гэж харах хүмүүс ч байна. Мөн салбарын сайдынхаа эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг нь Х.Тэмүүжингийн талын олон хүний дургүйг хүргээд байсан юм.

 

Харин Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. С.Баатаржав нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад 2012 онд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зүрх судас лекц (202.179.20.254) 2014 оны 08 сарын 15

Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц 8 сарын 6-ны Бямба гаригт 12:30 явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038

0  |  0
Билэгт(112.72.13.103) 2014 оны 08 сарын 15

Сэлэнгийн Баатаржав гэдэг зартай нөхрөөр солилоо доо. Хэ хэ.

0  |  0
Top