Л.Гансүхээс мэдүүлэг авч эхэлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 16

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, Э.Төмөрбаатар нар өнгөрсөн сарын 29-нд баривчлагдсанаасаа хойш эрхзүйн туслалцаа авч чадахгүй байгаа талаар өмгөөлөгчид мэдээлсэн. Энэ удаад ч АТГ-ын мөрдөн байцаагчид өмгөөлөгчдийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан байна. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнгөрсөн өдрүүдэд АТГ-т байгаа шинжээчийн дүгнэлттэй танилцах явцад мөрдөн байцаагч н.Золжаргал бүдүүлэг авир гаргасан. н.Золжаргал мөрдөгч шинжээчийн дүгнэлтийг булаан авч, намайг янз бүрээр доромжилсон. Түүнд өмгөөлөгчид ингэж хандах ямар ч эрх байхгүй. АТГ-ын хууль зөрчсөн үйлдэл гаргасаар байхад холбогдох байгууллагууд юу ч хийхгүй байгаад гомдолтой байна" гэв. Өмгөөлөгчдийнх нь мэдэгдсэнээр Л.Гансүхээс энэ сарын 13-ны өдрөөс эхлэн мэдүүлэг авч эхэлсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.193.5) 2014 оны 08 сарын 16

АТГынхан өөрсдийгөө юу гэж бодоод байгаан бээээ, улс төржихгүй үнэн мөнийг олоочээ. Золжаргал гэж бууны нохой,наад захын харьцааны соёлгүй амьтан. Удахгүй хэний гар хөл болж байгаагаа ойлгож шалдаа бууж шаварт хутгалдах цаг чинь ирнэ ээ

0  |  0
Top