УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийнд хулгай оржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 16

 

Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн айлын гэр ухдаг удаа дараагийн үйлдэлтэй этгээдийг цагдаагийн ажилтнууд илрүүлжээ. Жилийн турш хулгай хийсэн этгээдийг баривчилжээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохиох явцад гэмт этгээдийг барьжээ.Баянзүрх дүүргийн харъяат 23 настай Б нь айлуудад 115 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Тэрээр өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийт долоон айлын хуасаас хулгай хийсэн бөгөөд тэдний дунд УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд асан Ц.Нямдоржийнх байжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zombi(103.26.193.20) 2014 оны 08 сарын 19

Муу тэнэг хулгайч. Монгол улсын төлөө морь нохой мэт насаараа зүтгэсэн, айлын зуны амбаар түрээсэлж амьдардаг ядарсан ахын хэдэн хиртэй хувцыг авах гэж цоожийг нь эвдээд. Түрээслүүлсэн хүн нь амбаар засаж өг гээд бөөн уур.

0  |  0
kkkkkkk(31.164.198.35) 2014 оны 08 сарын 19

nymdorjoos 1 ch irgen gesen deeremdvvlsen hurungjuuu butsaaj avahiiig oroldson bn bayr hvrgie amjilt kkkkk

0  |  0
z(103.26.193.2) 2014 оны 08 сарын 17

yasan t1 hulgaich vee yu ch ugui ail ukhaad baikhdaa yakhav

0  |  0
зочин(203.91.117.4) 2014 оны 08 сарын 16

Хулгай хар мөртэй дээ

0  |  0
Top