Төрийн өмчийн хорооны даргын зөвлөх С.Цогсүрэн В.Путин, Си Зиньпин нарт зориулан шүлэг бичжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 16

Төрийн өмчийн хорооны даргын зөвлөх С.Цогсүрэн В.Путин, Си Зиньпин нарт зориулан шүлэг бичжээ

Нийтэлсэн: 2014-08-15 15:53:36

 

Төрийн өмчийн хорооны даргын зөвлөх, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, кино зохиолч С.Цогсүрэн удахгүй манай улсад айлчлах хойд, урд хоёр хөршийн төрийн тэргүүнд зориулж шүлэг бичжээ.

Сүүн өргөл


Оросын засгийн газрын тэргүун Оросын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Валидимир Путинд зориулав.


Тиймээ, Путин яллаа
Тэр тусмаа Путин ерөнхийлөгчөөр тодорлоо
Тэнгэрт түгсэн одод
Долоон бурхан шиг гэрэлтлээ
Тэнүүн талын монголчууд
Бас л дахин баярлалаа
Тэмүүлсэн зүрхний гүнд
Оросын ард түмэн талархлаа

Хоёрдогч эх орон минь болсон
Орос орон хөгжинөө
Хоёргүй сэтгэлээр хандлагатай
Путин ерөнхийлөгч "чангарна аа"
Хорин нэгдүгээр зуунд
Монгол орон минь хөгжинө өө
Хосгүй найрамдлаар гагнагдсан
Монгол, Оросууд жаргана аа

Ангар мөрний хөвөөгөөр
Алхаж явахдаа би
Ариун цагаан сэтгэлтэй
Оросуудыг хүндлэн хайрласан
Ангир цагаан уураг шиг
Дээд боловсрол эзэмшээд
Анхны таван яамны нэг
Сангийн яаманд ажилласан
Дэлхийн цэвэр усны
Хорин хувтай тэнцэх
Дэлгээд тавьсан дээл шиг
Байгаль нуураар аялсан
Дээдийн жаргалыг эдлэх
Эрдэм ухааны түлхүүр
Дорны Монгол доо хүндлэгдсэн
Эрхүүгийн улс ардын аж ахуйг төгссөн
Оросын ард түмэн
Хичнээн ухаантайг би мэднэ
Оргилуун дарсаа задлаад
Оюутнууд бүжиглэхийг би мэднэ
Одод атаархам яруу найрагчдыг
Оросоос төрснийг би мэднэ
Орчлонгийн сансарын уудамд
Орос хүн анх ниссэнийг би мэднэ

Дөч тавь гаруй сая иргэн
Путинг дэмжсэнд баярланам
Дөмөг ухаантай Оросууд
Талархан итгэсэнд бас баярланам
Таван хошуу малнаасаа Путинд бэлэглэмээр санагднам
Тариа будааныхаа дээжээс
Тавгаа дүүргээд өгмөөр санагдана
Өглөө саасан сүүтэйгээ
Хадгаа дэлгэн барьж
Өглөгч Орос түмэндээ
Өргөмөөр санагддагийг нуух юун
Үйлс ариун далан жилд
Боловсрон хөгжсөний ач тусыг
Үй зайгүй нөхөрлөсөн
Орос ах нараасаа хүртсэнээ нуугаад яахав
Монгол Оросын найрамдал
Мөнхөд оршном гэдэгт итгэнэм
Мохошгүй хүслийн жигүүрээр
Хамтран ажиллана гэдэгт итгэнэм

Москва Улаанбаатарын хооронд
Ган зам тавьсан шигээ
Мөнхөд гэрэлтэх Таван толгойд
Гар нийлнэ гэдэгт итгэнэм
Таны байгуулсан гавьяа
"Их өр" тэглэснээр дуусахгүй ээ
Таны байгуулах гавьяа
Таван тивд дуурсах нь мэдээж

Таныг айлчлан ирэхэд Монгол даяараа "хөл" болно оо
Таныг айлчлаад буцахад Монгол айл бур сүүгээ өргөнөө
Ерөнхийлөгчийн тангарагаа өргөхөд
Сэтгэл дүүрэн байна аа бид
Есөн хүслээ биелүүлэхийг Монголчууд даяараа ерөөнө өө

Ер бусын солонго
Орос даяар татах нь дамжиггүй ээ
Ертөнцийн сайхан уур амьсгал
Түгээн дэлгэрэх нь дамжиггүй ээ
Цөмийн зэвсгээ устгах
Хүндтэй гавьяа байгуулаарай
Цэлмэг дэлхийн дулаарлыг
Хязгаар тавин хазаарлаарай
Цээжин доторх ухаанаа
Энхийн үйлсэд зориулаарай
Цөвүүн цагийг умартаж
Дэлхийн хэргийг урагшлуулаарай

Орос айл бүрийн
Амьдрал нь улам дээшлэх болтугай
Орос хүн бүрийн
Сэтгэл нь улам тэнийх болтугай
Орос, Хятад, Америк, Монгол бүхий л орнууд хөгжих болтугай
Орчлон дэлхий амар тайвнаар
Нараа мөнхөд тойрох болтугай



Ард түмнээ жаргааж яваарай


/БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монголд хийх айлчлалд зориулав/
Хүний сайхан хорвоод хөрш болон мөнхөрсөн
Хөгжлийн сайхан эринд хөл нийлүүлэн алхсан
Хөгжмийн сайхан аялгуунд дуугаа дуулцгааж ижилссэн
Хүүхэд байхаас минь дотно их Хятадын ард түмний төрийн тэргүүн

Цэнхэр номин тэнгэртэй Чингисийн Монголд айлчлан ирж байна
Цэлмэг үдшийн ододтой Монгол оронд минь айлчлан ирж байна
Цэл залуу наснаасаа Хятадын ард түмэнд зүтгэсээн Си Зиныпин гуай
Цээл сайхан хоолойтой гэргийгээ дагуулан ирж байна

Найман настай балчираас наян настай буурлууд
Нанж цэнхэр хадгаа дэлгэж найрсаг дотно угтаж байна таныг
Навчис цэцэгс алаглан найган ганхан угтаж байна таныг
Намар биш зунаараа нарлаг Монголчууд угтаж байна таныг

Ази их тив үүсэн бүрэлдэхээс эхлээд
Агуу Хятадын ард түмэнтэй айлсан хөршилж ирсээн бид
Алаг зүрхнийхээ гүнд анд найз болон нөхөрлөж
Алсын ирээдүйг цогцлоон амьдран жаргаж ирсээн Монголчууд бид

Үүх түүхээн яривал үүрийн цолмон ч мишээх байх
Үүрэглэж сэрсэнээ яривал үдшийн саран ч гэрэлтэх байх
Үнэн түүхээ дэлгэвэл хүн төрөлхтөн бахархах байх
Үйлсийн сайхнаа дээжилвэл хорин нэгдүгээр зуун уртсах байх

Тийм ээ манай хоёр улс мөнхийн сайхан хөршүүд
Тийм ээ манай хоёр ард түмэн мөнхийн сайхан харилцаатай
Тийм ээ дэлхий дахинд дуурсагдах баялаг арвин түүхтэй улсууд
Тийм ээ тив ертөнцөд цуурайтах ирээдүй ихтэй мөнхийн хөршүүд ээ
Тал хангай говьд тав дахь солонго татаж байна аа
Таны сайхан айлчлал монгол түмэн талархаж байна аа
Төрийн тэргүүнүүд уулзаж холын ирээдүйг ойртуулан үзэглэх байх
Төр засаг минь найрсаж Ази тивээн дуурсгах байх

Хэзээнээс миний Монголчууд Хятадын ард түмнийг хүндэлдэг
Хийсвэр биш бодитоор Хятад улс Монголд тусладааг
Хэн хэндээн найрсагаар зовлон жаргалаан хуваалцдаг
Хэнээр ч заалгахгүй алс холын ирээдүйг ойртуулдаг

Миний сайхан Монголд тав тухтай зочлоорой
Мишээл дүүрэн сэтгэлээрээ дуулан хөгжиж баясаарай
Мөнгөн аягатай сүүнээс минь амсан зооглож таалаарай
Монгол гэрийн хойморт минь тухлан суугаад зочлоорой

Алдар гавьяат генерал гэргийгээ дуулуулж биднийгээ баясгаарай
Ази тивээ алдаршуулж Орос анд нартай минь найрсаарай
Агуу Хятадаан өргөж хорин нэгдүгээр зууныг манлайлаарай
Ард түмнээ жаргааж алсын солонго татуулаарай Си Зиньпин

С.Цогсүрэн

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р.Чойном(202.55.191.78) 2014 оны 08 сарын 20

Хужаа чиний амнаас өмхий ханхалана Орос чиний суганаас хулмас сэнгэнэГазар нутгийг минь булааж Монголыг минь жижигрүүлсэн та хоёрНармай монгол үүсэх цагтХөлийн улыг долоох та хоёр

0  |  0
darvin(202.55.180.8) 2014 оны 08 сарын 20

xoer xorshtei tesh erxtei xariltsax ni diflonat ajel xeregtei xolbootoi baix ulc ornuud ajiglaj baigaa biz delxiin ulc toriin uur amicgal caijraacai bilee ulc tor orchin ued ediin zacagtai ix xolbootoi boljee

0  |  0
baatar(27.123.214.116) 2014 оны 08 сарын 19

ene novsh uhej dald oroosoi

0  |  0
baatar(202.55.180.8) 2014 оны 08 сарын 19

aliin bolgon bucdiig taxin shutej amidrax um oorcgiinxoo uxaan xuch chadald itgej amidrax xeregtei urd xoid xorshuudiin bodlogoor bish oorcdiin bodlogoor ulcaa xogjuulex xeregtei olon ulctai cain xariltsaatai baix xeregtei xoer xorshooc bolj gadaad bodlogo buurax ecgui

0  |  0
b(103.20.152.50) 2014 оны 08 сарын 18

Зайлуул даа манай энэ дарга согтуу байсан юм байхдаа. Шүлэг зохиохийн оронд бодлого ярих ёстой хүн ш дээ.

0  |  0
ark(202.55.180.8) 2014 оны 08 сарын 18

bylduuch

0  |  0
пйопдёопбиёиыо(112.72.13.192) 2014 оны 08 сарын 17

Монголчууд л ийм юм хийж чадна. Бөхөд зориулаад дуу хийчихсэн тэрийг нь айлыг эхнэр нүүрээ будахдаа дуулаад сууж байдаг ард түмэн монголоос өөр байна уу таминь ээ

0  |  0
mongol(112.72.11.67) 2014 оны 08 сарын 17

ene tenegiig xerxexiig tenger medeg

0  |  0
Orj(27.123.215.222) 2014 оны 08 сарын 17

Энэ хүн Чингис хааны үед байсан бол сэлэмдүүлж, Цэдэнбал даргын үед байсан бол шууд буудуулах байж, энэ үед ийм балай юм бичиж суух хүн бас байдаг л юм байна. Хэд дүгээр зуунд хаана амьдарч байгаагаа мартах дөхлөө, аймааар авъяас хахахахаха

0  |  0
зочин(202.21.106.169) 2014 оны 08 сарын 17

Яах аргагүй шууд хятад, орсуудад уригдах замаа хийчихлээ шүү . Ирэх үед нь уйлж харлах золиг байна даа?? Эвий хөөрхий төрийн ордны том огтоно таргалах болжээ??Даах болтугай!!

0  |  0
зочин(202.21.106.169) 2014 оны 08 сарын 17

..жа..жаа..Яагаачг үй Дальгаа....... гэдэг эртний үнэр үнэртэж байна. Иймэрхүү хүн л хормой дэвсэж хотол олноо муулж, орой дээрээ залдаг юм даа.Ичих нүүргүй новш, Ичихгүй гаргаад байхдаа яахав дээ??Хэн нэг нь түүнийг хэлж хэлэн дээр нь идээ бээр тавих юм боловуу? тавих юм болов уу?? Ийм тэнэгүүд хорвоог орхихгүй юм аа.Ингэж хошуу худалдагчид монголыг сүйрүүлсэн юм!!!!

0  |  0
hunnu(103.26.193.17) 2014 оны 08 сарын 17

Umhii mal...heleh muu ug ch oldohgui yum...

0  |  0
больдоо чи(202.126.89.251) 2014 оны 08 сарын 17

нөгөө хоёр нь тэгээд ойлгох уу? энэ шүлэг тэгээд яг хэнд хэрэгтэй юм бэ?орос хятадын тэргүүнүүд тэгээд энэ шүлгийг нь уншаад уяраад уянгын халилд автаад тэгээд хошгорох уу аан?битгий нэг ийм элийрсэн балайрсан юм хийж байгаачээ? өмнөөс чинь хошного улайж байна новш гэж.ийм элэг доогны хог сараачиж байхаар тэр зөвлөх г гэнүү тэр ажлаа яг таг хийвэл яасан юм бэ?алиа хошин ч юм болох юмдаа.ингэж баньдархаж арчаагаа алдах ч гэж дээ монголчууд

0  |  0
mgl(182.160.2.197) 2014 оны 08 сарын 17

elbegdorj d yum alga uu?nuguu 2oo het tahin shuteeed bna aa daa hehe

0  |  0
Жүүгээ(203.91.117.4) 2014 оны 08 сарын 17

Найздаа баяр хүргэе

0  |  0
ХАЛХ(112.72.13.94) 2014 оны 08 сарын 17

ӨМХИЙ ХУЖАА САРМАГЧИН МИНЬ ҮХЭЖ ДАЛД ОРООРОЙ. САРМАГЧИН

0  |  0
;ljA;C;am;cmsal;CL(112.72.13.180) 2014 оны 08 сарын 16

aviyastai yaruu nairagch hun bna

0  |  0
bibi(182.160.39.122) 2014 оны 08 сарын 16

tsogoo ah maani zunusun bainaa

0  |  0
Лосолхүү(112.72.13.147) 2014 оны 08 сарын 16

Сайхан шүлэглэсэн байна. Аргагүй яруу найрагч хүн юм.

0  |  0
слЙТЛСТЛДТ(112.72.13.180) 2014 оны 08 сарын 16

пидарас

0  |  0
Свидомый(112.72.13.180) 2014 оны 08 сарын 16

Шизофреник

0  |  0
tsogsuren(112.72.13.111) 2014 оны 08 сарын 16

teneg

0  |  0
Зочин(202.170.93.2) 2014 оны 08 сарын 16

Доль хог вэ

0  |  0
yopig(202.21.106.168) 2014 оны 08 сарын 16

BYALDUUCH

0  |  0
(112.72.11.101) 2014 оны 08 сарын 16

bolj bna

0  |  0
vvvvvv(112.72.13.108) 2014 оны 08 сарын 16

yoooy saihan hutsdag nobsh be arai l oilgomjgui bna hahahahah hehee huuhdiiin sanaaa yumda

0  |  0
Top