“-Миний дөрвөн хүүхдийг аваад ирээч. Нэг нэг үнсчихмээр байна”...

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 16

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр яаралтай хагалгаагаа 5 цаг хүлээгээд бурханы оронд одсон бүсгүй хамгийн сүүлд ингэж хүсчээ... Манай сурвалжлагч болсон явдлыг газар дээрээс нь тодруулахаар Булган аймагт ажиллаж эхэллээ. Талийгаачийн дүү Б.Мөнгөнтуяа ийн ярьж байна.

- Болсон үйл явдлыг тодруулбал?

- Талийгаач эгч маань өдөр 14 цагийн үед гүүгээ саах гэж гараад адуунд хэвлийн тус газраа өшиглүүлсэн юм билээ. Унасан газраасаа босч чадахааргүй, хүнд гэмтсэн байсан гэсэн. Гэрт нь өргөж оруулаад түргэн тусламж дуудсан. Манай хүргэн ахынх Булганы нисэхийн ар руу зусдаг, аймгийн төвөөс 7 км зайтай байдаг л даа. Түргэн тусламж их шуурхай ирсэн. Түргэнээр орж ирүүтээ над руу залгуулж, би ч санд мэнд яваад очсон юм. Намайг ирэхэд “ЭХО”-д харуулчихсан, ямар ч гэсэн дотор эрхтэнд асуудал үүссэн байна, элэг бөөр бяцарсан уу, гэдэс тасарсан уу гэдгийг одоогоор хэлэх боломжгүй, яаралтай хагалгаа хийх шаардлагатай гэж байсан. Онош нь хагалгааны явцад л мэдэгдэнэ гэсэн.

  -Хэн гэдэг эмч ингэж хэлсэн бэ?

 - Тэр өдөр нэгдүгээр жижүүрт гарч байсан н.Цогтгэрэл гэж эмэгтэйчүүдийн эмч “ЭХО” оношилгоог хийсэн. Тэгээд яаралтай хагалгаанд оруулах шаарлагатай гээд дээш нь мэс заслын тасаг руу шилжүүлсэн юм. Одоо ингээд яаралтайгаар хагалгаанд орно, ойр зуурын зүйл бэлтгэх хэрэгтэй гэхээр нь би гарсан. Дэвсдэг памперс, сальфетка зэрэг зүйл хэрэг болно гэсэн л дээ. Тэгээд хурдхан эргээд иртэл гуравдугаар бүлгийн цус хэрэгтэй гэсэн. Бид өөрсдийнхөө утсаар холбоо барьж, доноруудыг нь өөрсдийн унаагаар эмнэлэг дээр авчирсан. Миний цусны бүлэг таарч байсан болохоор би ч бас цусаа өгсөн юм. Ингээд хагалгааны бэлтгэл ажил гүйцлээ гэтэл тэр өдөр мэс засал дээр гарч байсан эмч н.Бүрэндондов хэрвээ дэлүү бяцарсан бол би ганцаараа хагалгаа хийж чадахгүй, гар дутна гэсэн. Бодвол олон судас шөрмөс байдаг юм байлгүй. Бүрэндондов шинээр төгсч ирсэн, туршлага багатай эмч юм билээ. Тэгээд амралтаа авчихсан байгаа н.Олзмөнх гэдэг эмчийг утсаар дуудчихсан, удахгүй ирнэ гэсэн. н.Олзмөнх эмч тэр өдөр аймгийн төв дээр байсан уу гэвэл байсан. Эгч муудаад ирлээ гэж утасдахаас өмнө манай урьд талын айлд ирээд явж байхыг нь би харсан. Энд бид нэг нэгнээ, тэр тусмаа эмч нарыгаа бол андахгүй шүү дээ. Хүн цөөтэй, жаахан газар юм чинь. н.Олзмөнх эмч саяхан энд явж байсан даа гэсэн чинь харин дуудчихлаа, ер нь бол амралттай байгаа гэж байсан. Энэ яриа 16 цаг өнгөрч байхад болсон юм. Эгч 15 цаг өнгөрч байхад эмнэлэг дээр ирсэн, хагалгааны бэлтгэл, донор, цус гэсээр байтал нэг цаг өнгөрчихсөн. Тэгээд хүлээлгээд л байлаа, хүлээлгээд л байлаа. Яасан бэ, хагалгаа хэзээ эхлэх вэ гэхээр одоо юмаа бэлтгэж байна аа гээд зөндөө удсан. Цаг 18.45 болж байсан байх аа, н.Олзмөнх эмчийн утас холбогдохгүй байна, гэр рүү нь хүн явуулаад байхгүй байна гэсэн. Тийм болохоор Эрдэнэтээс эмч авчирах хэрэгтэй боллоо, харин төлбөр мөнгөтэй юм байна, дуудах уу гэж биднээс асуусан. Бид ч мэдээж дуудалгүй яах вэ, хэд ч байсан төлнө гэсэн. Үхэл амьдралын асуудал яригдаж байхад мөнгө ёстой хамаагүй шүү дээ. Эмнэлгийн зүгээс тухайн эмчийн ирж очих шатахууны зардлыг даана, харин та нар төлбөрийг нь даагаарай гээд Эрдэнэтээс эмч авчирахаар болсон.

 - Тэгэхээр бараг 19 цагт Эрдэнэтээс эмч дуудах шийдэлд хүрсэн гэсэн үг үү?

 - Тиймээ. Ийм яриа болж байх хооронд 19 цаг болсон байх. Эрдэнэтийн эмч ирэх гэсээр байтал 19.50 болсон. 20 цаг 10 минутад сая нэг хагалгаа эхэлсэн дээ. Тэгэхээр эгч маань адуунд өшиглүүлснээс хойш зургаан цагийн дараа, эмнэлэг дээр ирснээсээ хойш таван цагийн дараа хагалгаанд орсон байгаа биз. Энэ хооронд тэр хүн яаж өвдөж шаналж байгаа бол. Аймаар өвдөөд байна, өвчин намдаах тариа хийхээр л гайгүй болж байна гэж байсан гэсэн. Манай нэг эгч хагалгаанд орохоос нь өмнө орсон л доо. Царай бүр цонхийчихсон, хүнд байдалтай “-Би амьдрах болов уу, үгүй болов уу. Миний дөрвөн хүүхдийг аваад ирээч. Нэг нэг үнсчихмээр байна”  гэж байсан гэсэн. Бүр тэгж дахин дахин нэхсэн байгаа юм. Бид хагалгаанд ороод алтан гартай эмч нарын буянд босоод ирнэ гэж бүрэн итгэж байсан болохоор хүүхдүүдийг нь авчрах гэж яараагүй. Хэний ч толгойд үхлийн тухай бодол ороогүй юм.

 - Эрдэнэтээс ямар эмч ирсэн бэ?

 - Лхагваа гэсэн байх аа. Их мундаг л эмч юм гэсэн. Хагалгааны төлбөрт 120 мянган төгрөг өгнө шүү гэж байсан. Хагалгаа эхлээд удаагүй, 10-20 минут болсон уу яасан Эрдэнэтийн эмч гараад ирсэн. “-Миний зүгээс хийх зүйлээ хийчихсэн. Асуудалгүй. Няцарсан дэлүүг нь авахад 10 гаруй минут л боллоо. Би хагалгааг нь хийчихсэн. Амьдруулах үгүйг нь танай эмч нар л шийднэ. Зүрх нь зогсоод яаралтай арга хэмжээ авч байна” гэсэн. Тэр эмчийг гарч ирснээс хойш хагалгаа цаг хэртэй үргэлжилсэн. Үнэндээ бидний зүгээс хагалгааны явцад хяналт тавих ямар ч боломж байгаагүй. Хагалгаа эхлэх үед зүрх нь зогссон уу, хагалгааны явцад зогссон уу. Дараа нь ийм явдал болов уу огт мэдэх боломжгүй. Хагалгаа явагдаж байгаа өрөө байшингийн догол дээр байрлалтай учраас эмч нарын үйл хөдлөл бол харагдаж байсан. Эхлээд бужигналдаж байснаа сүүлдээ нам жим болчихсон. Сувилагч, эмч нар бүгд зүв зүгээр зогсчихсон. Эмнэлгийнхээс “-Өнгөрчихсөн биш биз” гэхээр “-Эмчээсээ асуу” гэнэ. Бүр цаг гаруйн дараа, цогцос нь хөрсөн хойно...Энд дарж цааш үргэлжүүлэн уншина

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.106.103) 2014 оны 08 сарын 18

humuusee, mongolchuudaa bid chini araatnaas dor boltsgoojee. hun bur ooroosoo ehlej hun chanar, hunii mosiig haitsgaaya, ur huuhdeddee surgayaa gej urialj bn

0  |  0
(202.179.20.204) 2014 оны 08 сарын 18

өрөвдлтэй юм

0  |  0
zochin(103.26.193.6) 2014 оны 08 сарын 17

Myy sain obilogvi zantai yumnuudiig xoolnoos ni salgaad gudamjind gargabal taarna.araich xeterch b.naa .ard tvmen bosox tsag bolj b.naadaa

0  |  0
saku (112.72.13.25) 2014 оны 08 сарын 17

yooo ymar orowdmoor ymbe xvvxdvvd ni arai chdee xelex vg ch alga setgel owdchloo

0  |  0
zorig(203.169.54.7) 2014 оны 08 сарын 17

ern bol erdenet bulganii eruul mendiin salbariin ajilchid ajildaa hariutslagagui, medlegegui barag l zowlon uzsen emeegees doloon dor yum bilee

0  |  0
zaya(112.72.13.235) 2014 оны 08 сарын 16

Oodgvi yum be dee. Ewii ter 4 jaahan amitan orowdmoor yumaa. Iimerhvv hariutslagagvigees hvnii ami endeed l bhiimuu

0  |  0
zochin (103.10.23.61) 2014 оны 08 сарын 16

arai tsoohon heden hunee bas ch ingej bolohgui bhaa

0  |  0
zochin(27.123.213.166) 2014 оны 08 сарын 16

Heleh muu ug oldohgui bn. Or ovdoj zurh shimshirch bn.

0  |  0
amaraa(202.126.91.71) 2014 оны 08 сарын 16

amidral hetsvv hatuu vm daa

0  |  0
1950(182.160.37.241) 2014 оны 08 сарын 16

үнэхээр хариуцлага алга. энэ хэдэн хүүхдүүд ээжгүй яана даа.... 76 тэдний туслах гээд өчнөөн их төсөв мөнгийг үрэлгэн зарж байхад тэнд эмч байхгүй хүн амиа алдаад байна. эмч нарыг нөөцтэйгээр бэлтгээд хариуцлагыг чангатгах хэрэгтэй байдаг. даан ч дампуурчихсан төртэй монгол яах билээ??? .

0  |  0
banzragch(103.26.193.24) 2014 оны 08 сарын 16

hunii unergui muuhai humuus ymaa...araichdee

0  |  0
hulan(203.194.115.119) 2014 оны 08 сарын 16

emch nariin hariutslaga uhamsar gej bna uu hunii ami amidralaar ingej togloj boldog gejvv haramsaj bn halaglaj bna mongolchuud bid tsoohuulee shuu dee

0  |  0
Top