Модны хулгайч хүндээр гэмтлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 18

Нийслэлийн  тусгай хамгаалалттай ногоон бүс  болох Богд ууланд хулгайгаар мод бэлтгэгчид ихэссэн байна. Эдгээр иргэний нэг нь  модонд даруулж хүндээр гэмтжээ. Гэмтсэн иргэн ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь тун хүнд байгаа аж. Эх сурвалжийн  хэлж байгаагаар Цайз зах дээр модны ченж хийдэг гурван залуу  Богд уулнаас мод бэлтгүүлэхээр гурван бригад авч явсан байна. Нийтдээ 30 орчим иргэн хулгайгаар мод бэлтгэж  Богд ууланд тав хоносон байна. Ингээд өчигдөр өглөөгүүр хоёр иргэн модонд дарагдсан бөгөөд нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Дашрамд дуулгахад модны хулгайчид Богд ууланд цэвэрлэгээ хийнэ гэж гараад ийнхүү хулгайгаар мод бэлтгэдэг аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gesr(202.21.117.226) 2014 оны 08 сарын 19

hohi ni bolj dee darhan tsaaztai gazraas boldog yumuu

0  |  0
Ganbaa(103.26.193.25) 2014 оны 08 сарын 18

Naad 3-gaa buudan al

0  |  0
мод(103.26.193.14) 2014 оны 08 сарын 18

Хохь нь. Байгаль хариугаа авч бна

0  |  0
Top