Б.Ган-Очир:Би эхнэрийнхээ биш өөрийнхөө амийг хорлох гэж байсан

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 18

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө нэгэн эмэгтэй хүчирхийлэлд өртөн нас барсан талаар өмнө нь бид мэдээлэлж байсан.Сэжигтэн Б.Ган-Очир эхнэрээ хүзүүн тус газар нь хайчаар хэд хэдэн удаа дүрж амь насыг нь хөнөөсөн.

Тэгвэл сэжигтэн  Б.Ган-Очирт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн  Эрүүгийн нэгдүгээр шүүхэд өнөө өглөө 10.00 цагаас эхэллээ. Шүүх хурал одоо үргэлжилж  байна.

 

Сэжигтэн Б.Ган-Очир гэж хэн бэ?

Талийгаач Х сэжигтэн Б.Ган-Очиртой 2009 онд анх танилцаж үерхэж эхэлсэн байна. Тэд гурван настай хүүтэй.  Б.Ган-Очир Их Засаг их сургуулийн хуулийн анги төгссөн дээд боловсролтой. Говь-Алтай аймгийн Тайшир сумын харъяат юм байна. Тэрээр нутгаасаа ирээд хотод барилгын ажил хийж байсан аж. Сэжигтэн хамт ажиллаж байсан ажилчиддаа “Би энд ажиллах гэж ирээгүй. Хүн алах л зорилготой ирсэн. Хүн алах, мал алах хоёрын ялгаа юу байна” хэмээн ярьж байсан байгаа юм. Сэжигтэн уг хэргийг үйлдээд Толгойтод байдаг ахындаа очиж хэрэг үйлдэхдээ өмсөж байсан хувцасаа солиод Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст очин  “Би дөнгөж сая эхнэрээ алчихлаа” хэмээн хэргээ хүлээсэн байна. Харин сэжигтэн мэдүүлэг өгөхдөө "Би эхнэрээ санаатайгаар хөнөөгөөгүй. Өөрийнхөө амийг хорлох гээд хайч автал урдуур орсон. Тэгээд л нэг мэдэхэд, өөрийн мэдэлгүй ийм зүйл хийсэн байсан" гэж мэдүүлсэн байна. Харин хохирогчын ар гэрийнхэний зүгээс сэжигтэн Б.Ган-Очирт ял дээд хэмжээг өгөхийг хүсч байгаа юм.Тун удахгүй бид шүүх хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гррха(112.72.3.201) 2014 оны 08 сарын 20

Их засгийн хуулийн сургууль гэж үхсэн баас байдын. Тийм л юм бол МУИС-ын хуульд хэн ч орж чадкуу яаагаад их засгийн хуульд хэн дуртай нь ордын ??? Их засгийг малнууд л төгсийшд угаасаа

0  |  0
Ийм (103.23.51.13) 2014 оны 08 сарын 19

Ийм харгис хүмүүс чинь хамгийн их өөрийн биедээ хайртай байдаг юм шдэг. Тэгэхэд юун өөрийнхээ амийг хорлох гэж...

0  |  0
zochin(76.22.46.29) 2014 оны 08 сарын 19

ene xodoonii malig shuud tsaazal...

0  |  0
отгоо(103.26.193.27) 2014 оны 08 сарын 19

araichdee heleh ch ug alga

0  |  0
(103.26.193.24) 2014 оны 08 сарын 18

Xuuliin surguuli togsood yu oilgoson mal be.aluul taarna.al al al

0  |  0
zochin(112.72.13.237) 2014 оны 08 сарын 18

sejgiin haltar aluurchin. ene met novshnuudad horih yal zuulduj bgaa uchraas iim aimaar herguud garch bgaan. mongol haashaa yavaad bn daa.

0  |  0
zochin(112.72.13.237) 2014 оны 08 сарын 18

zass. zailaa. iim maliig shuud nyadal. uur yaria baihgui. jinhene yargachin bn lee

0  |  0
Top