Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 18

Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа Улсын Драмын Эрдмийн театрын өмнөх  талбайд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Монголын оюутны холбоо, Скай их дэлгүүрийн бичиг хэргийн тасаг, Интерном, Сурагчийн дүрэмт хувцасны албан ёсны үйлдвэрүүд, Оффис Малл бичиг хэргийн төрөлжсөн дэлгүүр, Хөөндий сурагчийн цүнхний үйлдвэр зэрэг үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, компаниуд оролцох юм байна. Үзэсгэлэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top