Хэрхэн ажилд орох вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 19

Би ажилд ороход бэлэн үү?

 

Миний мэдлэг хангалттай юу? Би ямар ур чадвартай вэ? Миний үнэт зүйл юу вэ? Гэх асуултуудыг өөрөөсөө асууснаар өөртөө итгэлтэй болж, ямар байгууллага, ямар ажилд орохоо сонгоно. Ингэснээр орохыг хүсч буй байгууллага, ажлынхаа талаарх мэдээлэл цуглуулна. Үүний тулд:

-          Тухайн байгууллага ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг, хэчнээн салбар нэгжтэй.

-          Тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй салбарын өнөөгийн байдлын талаарх ерөнхий мэдээлэл

-          Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын талаарх ерөнхий мэдээлэл

-          Хэдэн онд үүсгэн байгуулагдсан

-          Байгууллагын соёл бодлого

-          Байгууллагын бүтэц, нэгж хэлтсүүд

-          Байгууллагын хэмжээ, ажилчдын тоо

-          Байгууллагын вэб хуудсыг судлах

-          Тухайн ажлын байрны тодорхойлолт

Байгууллагад тохируулан өөрийгөө бэлдэх

-          Тухайн байгууллагад ажилд орсон хүмүүстэй уулзаж, ярилцлагын асуултуудын талаар зөвлөгөө авах нь илүүдэхгүй

-          Интернэт ашиглан ажилд авах ярилцлагын үеэр тавигддаг нийтлэг асуултуудыг судалж, өөрийн зүгээс хэрхэн хариулахаа бодож үзэх

-          Мөн өөрийнхөө талаар ярих зүйлсээ эмх цэгцтэй болгож, зөв ярих бэлтгэл хий

-          Байгууллагын анкетыг үнэн зөв бөглөх \асуулт үлдээж эсвэл баллаж болохгүй\

Сонгон шалгаруулалтад хэрхэн амжилттай оролцох вэ?

-          Өргөдөл хүсэлтийг хүлээн авч, application form бөглүүлэх

-          Урьдчилсан ярилцлага \наад захын шаардлага\

-          Мэргэжлийн ур чадварыг шалгах

-          Ажилд авах ярилцлага \мэргэшлийн шаардлага\

-          Хүний нөөцийн хэлтэс нэр дэвшигчдээс шалгаруулах

-          Эцсийн сонголтыг менежер хийнэ

-          Эрүүл мэндийн үзлэг

-          Ажилд томилох

Ажилд орох ярилцлагад хэрхэн орох вэ?

-          Бага зэрэг сандарч болно. Гэхдээ айсны хэрэггүй

-          Ихэвчлэн ярилцлага өөрийгөө танилцуулахаас эхлэнэ

-          Хувийн зохион байгуулалттай холбоотой алдаа бүү гарга

-          Асуултуудад товч бөгөөд оновчтой хариул

-          Асуултад хариулахдаа байгууллагын талаарх мэдээлэл /ярилцлагын өмнө судалж бэлдсэн/-ээ  оновчтой хэлбэрээр ашиглан ярь

-          Өмнөх ажил болон удирдлагынхаа талаар сөрөг зүйл яриад хэрэггүй

-          Ажлын ярилцлагын үеэр цалин хөлс болон байгууллагаас надад үзүүлэх хөнгөлөлт, урамшууллын талаар асуугаад хэрэггүй

-          Хэд хэдэн газар анкет бөглөсөн талаараа ярихаас татгалз

Эцэст нь ажлын зарыг хайх биш, ажлынх нь мөн чанарыг хайж ол. Ажилд орсон ч яахав биш, орохыг хүсч байгаа гэдгээ таниул. Тохиолдлын бус, товлосон зүйлээ хийж байгаа гэдгээ ойлгуул. Азаас биш, бэлдсэнээс чинь хамаарна гэдгийг сана. Та бүхний шинэ ажилд амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхдөл(112.72.13.111) 2014 оны 08 сарын 20

Бөөн үлгэр ярьчих юм аа. Монголын компани гэж бараг юу байна аа. Захирал нь гэж өчигдөрхөн хулгайч байгаа өнөөдөр арай түвшин ахиж хүнээр худлаа жаахан ажил хийлгэж байгаад хөлс хүчийг нь зальдах гэсэн мэргэжлийн луйварчин л байдаг ш дээ.

0  |  0
Top