Нийслэлд 24 хэмийн дулаан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 20

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсэг, төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Өдөртөө 23-25 градус дулаан байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top