Цэцэрлэгт явж байсан хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлагагүй

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 20

  Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-29-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор хамран сургах тойргийг шинэчилсэн байна. Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэгийг ашиглалтанд оруулаад байгаа аж. Улмаар урьд нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүд энэ удаад бүртгүүлэх шаардлагагүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top