Залуусыг цагийн ажилд зуучлах яармаг болно

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 21

Наймдугаар сарын 25-нд буюу “Монголын залуучуудын өдөр”-өөр 10.00-17.00 цагийн хооронд “Цагийн ажил-2” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна.Хөдөлмөрийн яармагт 15-аас 20 ажил олгогч байгууллага оролцох бөгөөд нээлттэй ажлын байранд оюутан залуучууд шууд зуучлагдахаараа онцлог юм.

Харин ажил хайгчид цагийн ажлын байранд шууд зуучлагдах, ажлын байрны талаарх бүх мэдээллийг авах, аж ахуй нэгжээ сонгох зэрэг боломжууд нээлттэй байх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top