Си Зинь Пиний айлчлалын хөтөлбөр

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 21

Айлчлалыг телевизүүдээр шууд дамжуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин, гэргий Пөн Ли-Юань нарын хамтаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирнэ. Харин дээрх чухал үйл явдлыг МҮОНТ, ТВ5, Bloomberg,  Eagle, Монгол телевиз шууд дамжуулах юм.

БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин, гэргий Пөн Ли-Юань нарын Монгол улсад төрийн айчлал хийх хөтөлбөр.

/2014 оны 8 дугаар сарын 21-22/

1. 11:20 минут Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ.

2. 16:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань нарыг албан ёсоор угтах ёслол болно. /Чингисийн талбайд/ 16:20 Сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

3. 16:45 минут Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээр. /Төрийн хуралдааны А танхим/

Сурвалжлах баг:(зөвхөн зурагчин, зураглаачид) (Эхний 3 минутыг сурвалжилна)

4. 17:15 сэтгүүлчид байраа эзэлнэ.

5.  17:45 минут Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно. /Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн танхимд/.

6. 18:00-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ. /Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд.

/2014 8 дугаар сарын 22-ны өдөр/

1.  09:00 сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

2.  09.30 минут-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпинд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхана /Төрийн ордны хуралдааны "Б" танхим /

Сурвалжлах баг (Эхний 3 минутыг сурвалжилна)

3.  09:35 сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

4.  10:10 минут- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпинд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд бараалхана /Төрийн ордны хуралдааны "Б" танхим/

Сурвалжлах баг (Эхний 3 минутыг сурвалжилна).


5.  10:00 сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

6.  10:45 минут- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.

7. 14:00 сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

8. 15:30 минут-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин "Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуйд" сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцоно. /"Туушин" зочид буудлын 5 дугаар давхрын хурлын танхимд/.

9.  Бэсрэг наадмыг тусгай мандаттай сэтгүүлчид сурвалжилна. 13:00 Төрийн ордны гаднаас хөдөлнө эзэлнэ.

10. 16:30 минут-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин, гэргий Пөн лиюань нар "Бэсрэг наадам" үзэж сонирхоно. /Чингисийн хүрээ жуулчны бааз/.

11. 15:00 нисэх буудал дээр ирнэ.

12. 17:30 минут- Үдэлт.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xu jintao(103.26.193.25) 2014 оны 08 сарын 22

Zailaasai

0  |  0
Top