Нөхрөөсөө түрүүлж нэрд гарсан тэргүүн хатагтай Пөн Ли-Юань

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 21

 

Хятадын Ерөнхийлөгч Си Зинь Пин монголд айлчилж байгаатай холбогдуулан түүний эрхэмсэг эхнэрийн тухай зарим мэдээллийг уншигч таньд хүргэж байна.

 

Тэрбээр гадны улс оронд айлчлах үеэрээ эхнэр Пэн Лиюанийн хамт явах болсон нь олны анхаарлыг татаад байгаа. Манай улсад ч бас гэргийн хамтаар хэдхэн минутын өмнө хүрэлцэн ирээд байна. Авъяаслаг, царайлаг, ганган Пэн Лиюань Хятадын Тэргүүн хатагтай нарын хувьд шинэ түүхийг нээж байна. Учир нь Хятадын өмнөх дарга нарын эхнэрүүд олонд танил биш байснаас гадна олны өмнө ховорхон гардаг байсан юм. Харин Пэн Лиюанийг АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама, Францын Тэргүүн хатагтай асан Карла Бруни нартай зүйрлэж байна. Оросын Внуково нисэх буудалд буусан Пэн Лиюань даруухан хэрнээ дэгжин хувцасласныг Оросын төдийгүй Хятадын сэтгүүлчид онцолсон аж. Гэхдээ өдгөө 50 настай  Пэн Лиюанийг  Тэргүүн хатагтай болохоос өмнө хятад бүсгүйчүүд имижээ болгодог байсан юм.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.113.139) 2014 оны 08 сарын 25

нүдэнд дулаахан сайхан эмэгтэй байнаа,манай дарга нарын авгай үлгэр дууриал авахад ер буруудахгүй шүү

0  |  0
Coco(103.26.193.19) 2014 оны 08 сарын 25

Neeree manai terguun hadagtai naraas goolig aytaihan emegetei neg ch baigaagui yum bna shuu dee ... Ineedtei yumaa. Dansaa l targan har avgaitsuul, umssun ene ter ni erduu ch zohidoggui

0  |  0
өөөөө(103.26.193.17) 2014 оны 08 сарын 23

Манай дарга нарын авгай нар яг л гахай шиг бүдүүн юмнууд байх юм

0  |  0
zocin(88.156.14.176) 2014 оны 08 сарын 23

saihan hyyhen baina,manaihan tyraasai,dandaal gyzee tei icmeer umaa

0  |  0
Xxx(50.158.149.22) 2014 оны 08 сарын 23

Goy emegtei uma .Bolormaag yaj goy bolgoh ve! fitnessuud tuuniig avch hicheelluuleesei de.Mongoliig gutaaj bolohgui shu de.Manai emegteichuud tsarailag shuu de ihenh ni

0  |  0
уууу(103.26.193.26) 2014 оны 08 сарын 22

Гоё хүүхэн байна . Амьдралд тань аз жаргал , эрүүл энхийг хүсье.

0  |  0
jiji(76.218.69.21) 2014 оны 08 сарын 21

wow goe huuhen bna shuu,

0  |  0
Top