”Ялтан шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурна

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 21

Өнөөдөр 16:00 цагаас Төрийн ордонд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар хоёр улсын "Ялтан шилжүүлэх гэрээ"-ний батламж жуух бичгийг солилцох тухай протоколд гарын үсэг зурах юм байна. Ингэснээр манай хоёр улсын хувьд ялтнуудаа өөрийн оронд шилжүүлж, эх нутагт нь ялыг нь эдлүүлэх том боломж гарч байгаа юм. Гарын үсэг зурснаас хойш 30 хоногийн дараагаас гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Олон жил хэлэлцсэн ч энэ асуудалд Хятадын тал ихээхэн болгоомжтой хандсаар ирсэн аж. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д гэмт хэрэгт холбогдон ял эдэлж буй 40 орчим Монгол улсын иргэн байгаагаас 87.8 хувь нь хар тамхины хэргээр ял авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top