Жэки Чаны хүү хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 21

Жэки Чаны хүү Жэйси Чаныг хууль бусаар хар тамхи эзэмшиж байсан гэх хэргээр саатуулаад байна. Алдарт жүжигчин маань “Би хүүгээ хүмүүжүүлж чадаагүйдээ үнэхээр их харамсаж байна. Гэмшиж байна. Намайг уучлаарай” хэмээн ард түмнээсээ уучлалт гуйгаад байгаа билээ.

Жэйси Чаны Бээжин хот дахь гэрээс 99.2 грамм хар тамхи олдсон бөгөөд  түүний найз Тайваний  кино од Кай Ко нарыг хамтад нь баривчлаад байгаа аж. Жэки Чан анхандаа хүүгээ хар тамхи хэрэглэсэн гэдэгт нь итгэж чадахгнүй байсан ч шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Одоогоор шүүх хурал хойшлогдоод байгаа  ч Жэйси Чан 3 жилийн хорих ял авах магадлалтай байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
?(103.9.89.82) 2014 оны 08 сарын 22

xar tamhi gd bximaa. orchuulj suraachee.

0  |  0
Top