Нийтийн тээврийн шинэ маршрут

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 22

Хичээлийн шинэ жилийг угтаж нийслээс наймдугаар сарын 22-ноос 31-нийг дуустал дугаарын хязгаарлалтын  түр зохицуулалтаас гадна нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх гэж байна. Дугаарын хязгаарлалтын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Иргэд улсын дугаараар түр зохицуулалт хийж буй наймдугаар сарын 22-31-ний өдрүүдэд 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус,  төмөр замын рэйлбусаар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчих үйлчилгээг санал болгож байна.

10 өдөрт зорчих өөр, өөр өнгийн тасалбаруудыг автобусны буудал болон автобусанд борлуулах бөгөөд иргэд тухайн тасалбарыг худалдан авч Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 24 компанийн автобус, микрогоор үйлчлэх юм.

Нийтийн тээврийн хэрэгслүүдийн үйлчилгээ хоорондын зай богино байх аж. Жишээ нь,

  •  Баруунаас зүүн буюу Таван шараас Офицеруудын ордон хүртэл 80 автобус хоёр минутын зайтай,
  •  Хойноосоо урд чиглэлд буюу Сэлбийн амнаас Зайсан хүртэл 40 автобус гурван минутын зайтай,
  •  Чингэлтэйгээс ТЭЦ-3 хүртэл 30 автобус долоон минутын зайтай,
  •  Нисэхээс Дүнжингарав хүртэл 20 автобус найман минутын зайтай гэх мэт явах аж.

Өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар үйлчлэх нийтийн тээврийн маршрут

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top