Гарын үсэг зурсан баримт бичгүүд

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 22

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад 2014 оны 8 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хийж буй төрийн айлчлалын үеэр Засгийн газар, байгууллага хооронд дараахь 26 баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

1. Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал

2. Монгол, Хятадын хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Засгийн газар хоорондын протокол

3. Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протокол

4. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцох протокол

5. Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр

6. Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр

7. Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

8. “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Улсын Төмөр замын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

9. Монгол Улсын Уул, уурхайн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх салбарын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг

10. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

11. Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр

12. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр

13. Хятадын талын тусламжаар Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах төслийг эхлүүлэх тухай Засгийн газар хоорондын солилцох захидал

14. Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

15. Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Цахим эрүүл мэнд” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

16. Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Шинэ зууны боловсрол төсөл”–ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

17. Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Том оврын тракторын худалдан авах төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

18. Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай Монгол Улсын Боомтын үндэсний зөвлөл, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр

19. Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам хооронд улсын нэгдсэн лаборатори хамтран байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

20. Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам хооронд харилцан эрдэмтэн солилцох тухай хэлэлцээр

21. Монгол Улсын ССАЖЯ, БНХАУ-ын Соёлын яам хоорондын соёлын солилцооны протокол

22. Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт юань, төгрөг солилцох своп хэлцлийн гэрээ

23. Монгол Банк, Хятадын Банкны хяналтын хороо хоорондын хяналтын хамтын ажиллагааны санамж бичиг

24. Хамтын ажиллагааны тухай Газрын тосны газар, Хятадын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичиг

25. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Г хэсэг орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэх Төрийн орон сууцны корпораци, Хятадын Экспорт-импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр

26. 162 сая ам долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээр

Хоёр улсын ААН-үүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээний үеэр:

-Хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тогтоох тухай Монгол Улсын “Эрдэнэс Монгол” ХХК болон БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпораци (the China railway engineering corporation) хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,

Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай Гашуун сухайт ХХК, БНХАУ-ын Шэнхуа групп, Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээр,

-Адуунчулууны 300 МВт цахилгаан станцыг бариж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх тухай “Монгол алт” (МАК) ХХК,  Харбины  Олон улсын Эрчим хүчний компани  хоорондын ерөнхий хэлэлцээр,

-Нарийнсухайтын 195 МВт цахилгаан станцыг барьж байгуулах  төслийг хамтарч хэрэгжүүлэх тухай “Монгол алт” (МАК) ХХК, Харбины  Олон улсын Эрчим хүчний компани хоорондын  ерөнхий хэлэлцээр,

-Тавантолгой – Ханги чиглэлийн 435 км авто замын төслийн тухай Нако ХХК болон БНХАУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпораци хоорондын хамтын ажиллагааны гэрээ,

-“Эрдэнэцогт Энержи” ХХК, Хятадын “China Power Engineering Consulting Group” хооронд “Эрдэнэцогтын цахилгаан станц барих тухай” харилцан ойлголцлын санамж бичиг,

-“Хүрмэн Энержи ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Kingho Group хоорондын нүүрс гүн боловсруулах төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичиг”,

-“Голден сояа бийн” ХХК, “Хожуулын эх” ХХК болон БНХАУ-ын “Өү Най Те” сүү, сүүн бүтээгдэхүүний компани хоорондын хамтран ажиллах гэрээ,

-“Талын Монгол групп” ХХК, БНХАУ-ын “Хөлөнбуйр Аялал жуулчлалын групп” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг,

-“Уникон групп” ХХК, БНХАУ-ын “Хөлөнбуйр Нүн Кэнь групп” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг,

-“Эрдэнэт прогресс” ХХК, Дон-Юань ХХК, Shandong Ayeshan Group хоорондын хөдөө аж ахуйн цогцолбор төсөл хэрэгжүүлэх “Эмээлт прогресс” ХХК үүсгэн байгуулах тухай гэрээнд тус тус гарын үсэг зурав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top