Нийтийн тээвэр шинэ үйлчилгээнийхээ талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 22

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд өнөөдрөөс эхлэн шинэ маршрутаар явж байгаа. Түүнчлэн өдрийн турш 500 төгрөгөөр үйлчлэх тасалбарыг нэвтрүүлсэн. Тэгвэл туршилтын явц ямар байгаа талаар өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлэл өгөх юм байна. Хэвлэлийн хурал нийслэлийн нийтийн тээврийн газарт 14:00 цагт болно. Нийтийн тээврийн чиглэлийг буухиа системд оруулснаар иргэдийн автобус хүлээх хугацаа багасч, нийтийн тээвэр илүү хурдан, боловсронгуй үйлчлэх боломжтой болно гэж үзэж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top