Золгүй байдлаар долоон хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 22

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч хоногийн хугацаанд гэмт хэргийн 1657 дуудлага ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн үүнээс гадна золгүй байдлаар долоон хүн нас барсан байна. Булаах гэмт хэрэг нэг, хулгайлах 11, танхайрах долоон гэмт хэрэг гарсан бол бусдын биед гэмтэл учруулах хэрэг нэг бүртгэгдсэн байна. Харин зам тээврийн хэрэг 15, осол 18 гарч 17 хүн гэмтэж бэртсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top