Галаас найман хүүхэд аварсан Н.Азжаргал охин “Кемпинский” зочид буудалд байрлана

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 25

Энэ сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатаж, есөн хүүхэд түлэгдсэн талаарх мэдээлэлийг өмнө нь хүргэж байсан билээ. Галын үеэр есөн настай Н.Азжаргал охин хамгийн том нь байсан бөгөөд тэрбээр хүний өөрийн нийлсэн найман дүүгээ галаас аварч баатарлаг үйлс бүтээжээ. Энэхүү баатарлаг үйлсийг өндөрөөр үнэлж МЗХ-оос “Эр зоригийн алдар” тэмдэгээр шагнахаар болсон байна.Н.Азжаргал охин найман дүүгээ аварч явахдаа 40 хувийн түлэгдэлд өртөж "Мөнгөн гүүр" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Охины бие сайжирч өнөөдөр эмнэлгээс гарчээ. Н.Азжаргал охины гэр бүл амьдрах орон гэргүй байгаа учраас Монголын залуучуудын холбооноос санаачлан “Кемпинский” зочид буудалд 14 хоног байрлуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрлээ(103.26.193.1) 2014 оны 08 сарын 25

Ёстой мундаг сайн охин байна. Байр өгчихмөөр юм даа баячуудаа

0  |  0
(103.26.195.132) 2014 оны 08 сарын 25

Асуулт: хурдан морь бөх 6 өрөө байр жип машины үнэтэй 8 хүний амь ямар үнэтэй вэ

0  |  0
иргэн(202.21.113.139) 2014 оны 08 сарын 25

хатан зоригтой охин юм даа,орон гэртэй болгох юмсаан монголчуудаа

0  |  0
Saruul(202.126.91.201) 2014 оны 08 сарын 25

Baharhaj baina chamaar duu mini. Hurdan edgeeree

0  |  0
bayr(202.179.18.138) 2014 оны 08 сарын 25

ivii dee hunii saihan setgel egch duugiin hair halamj uneheer mundag

0  |  0
Top