Манай дөрвөн жүдоч өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 25

Өнөөдөр жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотноо эхэлсэн. Тэмцээний эхний өдөр  эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаанууд болж байна. Эрэгтэй 60 кг-ын жинд Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар зодоглож байгаа бол эмэгтэй 48 кг-ын жинд М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар хүч үзнэ. 60 кг-ын жинд барилдаж байгаа Д.Амартүвшин эхний тойрогт Францын бөх Милус Софиантай учраа таарсан. 

Г.Болдбаатар D хэсгийг тэргүүлж барилдаж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Перу болон Туркийн бөхийн аль ялсантай барилдана. Тэмцээний 48 кг-ын жинд барилдах Дэлхийн аварга М.Уранцэцэг А хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын бөх Ши Ши Чиетэй тулах юм. Г.Отгонцэцэгийн хувьд эхний тойрогтоо Оросын бөх Долгова Иринатай барилдах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top