Төв аймагт цагаан будаа тарихаар болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 25

Төв аймгийн Засаг даргын тамгын газар Хакүхо М.Даваажаргалтай хамтран япон цагаан будааг Монголд тарих төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэгвэл энэ хөтөлбөрийн хүрээнд Угтаалцайдам сумын хоёр мэргэжилтнийг Япон улсад сургалтад хамруулахаар илгээжээ. Зургаан сарын хугацаанд бэлтгэгдэх учиртай мэргэжилтнүүд ирэх аравдугаар сард эх нутагтаа ирэх юм байна.

Төв аймгийн Угтаалцайдам, Жаргалант суманд ирэх жил цагаан будаа тарихаар төлөвлөжээ. Цагаан будаа ус, чийг их шаардаж, халуун, дулаан орчинд ургадаг учир эхний ээлжинд 0.5 га талбай бүхий хүлэмжид тарихаар зэхэж буйгаа Төв аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн ярьжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.226.133) 2014 оны 08 сарын 26

цагаан будаа тарисан газрын хөрс шороо дахин хэзээ ч эргэн хэдийн байдалдаа ордоггүй гэдгийн мэддэггүй юмуу. Даваажаргал бүр ил цагаандаа гарчээ. Монгол хүн гэхэд итгэмээргүй юм

0  |  0
зочин(202.179.11.70) 2014 оны 08 сарын 25

Үнэхээр сайхан мэдээ байна, Арвин ургац авах болтугай

0  |  0
Top