Өнөөдөр залуусын өдөр тохиож байна

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 25

Жил бүрийн наймдугаар сарын 25-ныг Монголын залуучуудын холбооноос залуусын өдөр болгон тэмдэглэдэг билээ.  Энэ жилийн залуучуудын өдрийн онцлог нь баяр наадам бус залуучуудын дунд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулан залуустаа боломж олгох хүрээнд явагдаж байна. “Залуусаа оролцож нэгдэе” уриан дор зохион байгуулагдаж байгаа эл өдөр Монголын залуучуудын холбооноос “Оюутан цагийн ажил” яармаг “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” цус хандивлах  өдөрлөг “Залуус авилгын эсрэг хамтдаа” аян зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Мөн “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд залууст зайлшгүй унадаг дугуйн зам хэрэгтэй байна хэмээн төв талбайд унадаг дугуй шатааж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top