ОУХМ Г.Болдбаатар дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 26

Өчигдөр эхэлсэн жудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улс анхныхаа алтан медалийг хүртлээ. ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д болж буй жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртсэн юм. Өнөөдөр тэмцээний хоёрдахь өдөр. Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон нар барилдах юм. Хэсгийн барилдаан 13.00 цагаас эхлэх бөгөөд шигшээ барилдаан 19.00 цагт болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
byambaa(203.91.117.4) 2014 оны 08 сарын 26

ymar saihan medee ve bayar hurgey iluu ih amjilt gargaarai

0  |  0
Top