Дэлхийд ховор тооцогддог өвчнөөр нэг айлын хоёр хүүхэд өвчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 26

Тархинд төмөр хуримтлагддаг дэлхийд ховор тооцогддог өвчин анх удаа Монголд илэрсэн талаар Г.Номин-Эрдэнэ гэх дөрвөн настай охины ар гэрийнхэн хэвлэлийнхэнд мэдээллээ. Энэ өвчин нь нуугдмал хэлбэрээр явагддаг бөгөөд хүүхэд гурван нас хүртлээ эрүүл өсч, дөрвөн нас хүрэхэд тархинд төмөр хуримтлагдаж өвчин хүндэрч эхэлдэг байна.
Тэднийх өнгөрсөн жил энэ өвчнөөр таван настай охиноо алджээ. Эл өвчин дэлхийд ховор төдийгүй генийн шинжилгээгээр оношлогддог байна.

Юутай ч хоёрдахь хүүхдээ алдахгүйн тулд эцэг эх нь бүхий л аргыг хайж байгаа бөгөөд АНУ-д эмчилгээнд хамрагдах хэрэгтэй байгаа тул Монголын ард түмнээ туслахыг уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top