Цэнгээний газраар иргэний үнэмлэхгүй үйлчлүүлвэл саатуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 26

Цагдаагийн байгууллагаас энэ сарын 10-наас, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг байнга хийж байгаа аж. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хэв журмын болон танхайрах төрлийн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр болж эхэлдэг. Аж ахуйн нэгжүүдийг цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, насанд хүрсэн хүнд үйлчлэх /22-оос дээш насныханд архи согтууруулах ундаагаар үйлчлэх/ журмыг баримталж ажиллахыг шаардаж мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран шалгалт хийж байгаа юм байна. Мөн баар ресторанаар үйлчлүүлж байгаа иргэдийн иргэний үнэмлэхийг нь шалгаж байгаа учир үйлчлүүлж байгаа иргэд заавал бичиг баримттайгаа байх ёстой аж.Хэрвээ иргэний үнэмлэх болон өөрийгөө хэн гэдгийг нотлох бичиг баримтгүй бол 72 цаг хүртэл хугацаанд түр саатуулахаар болсон байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.170.82.238) 2014 оны 08 сарын 29

Яасан айхтар дарамт вэ? Ардчилсан нийгэм мөн үү. Уг нь Ардчилсан ерөнхийлөгчтэй, хотын ардчилсан даргатай, ардчилсан нам нь засгийн газраа удирдаж байгаа юмсан.

0  |  0
irgen(202.170.66.186) 2014 оны 08 сарын 29

zov

0  |  0
нхэбэн(103.26.193.11) 2014 оны 08 сарын 28

Юм л бол баривчлана, саатуулна, хориглоно, хязгаарлана гэх юм. Шаааал солиотой

0  |  0
Top