Аймаг сумдын эмнэлэг шинэ машинтай боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 26

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглах 13 авто машиныг Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өчигдөр аймаг, сумдын нийт 13 эмнэлэгт хүлээлгэн өглөө.  Нийт 461.500.000 төгрөгийн өртөг бүхий УАЗ-315195-066 маркийн 13 автомашиныг дараах эмнэлгүүдэд хуваарилжээ. Үүнд Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай аймгийн Цогт сумын Эрүүл мэндийн төв, Баянхонгор аймгийн Галуут сумын ЭМТ, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ЭМТ, Завхан аймгийн Ургамал сумын ЭМТ, Төв аймгийн Угтаалцайдам сумын ЭМТ, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЭМТ, Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төв, Өмнөговь аймгийн Сэрвэй сумын ЭМТ, Төв аймгийн Баянжаргалан сумын ЭМТ, Төв аймгийн Бүрэн сумын ЭМТ, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ЭМТ, Увс аймгийн Бөхмөрөн сумын ЭМТ багтаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орос машин муу шүү дээ(103.26.193.1) 2014 оны 08 сарын 27

Нэг машин нь 35.5 сая төгрөг болж байна. Яасан үнэтэй юм бэ. Орос машин шүү дээ. 2жил яваад л эвдэрхий төмрийн сэг болно ш дээ.

0  |  0
(103.26.193.28) 2014 оны 08 сарын 27

Орос машин байж яасан ч унэтэй юм бэ дээ

0  |  0
Top