Цэцэрлэгт явж байсан хүүхдүүд бүртгүүлэх шаардлаггүй гэж хэлээгүй гэлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 26

Энэ сарын 25-нд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл албан ёсоор эхэлсэн.  Үүнтэй холбогдуулан цэцэрлэгүүдтэй холбоотой янз бүрийн санал гомдол ихээр гарах болсон. Цэцэрлэгүүдийн гадаа эцэг эхчүүд хонон өнжин дугаарлаж, майхан барих дээрээ тулсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарах болсон. Харин зарим телевизийн мэдээгээр өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхэд бүртгүүлэх шаардлаггүй, шинээр цэцэрлэгт элсэн орох тухайн цэцэрлэгийн харьяа дүүргийн хүүхдүүдийг бүртгэх юм гэж байсан.

 Тэгвэл энэ талаар Нийслэлийн боловсролын газраас тодруулахад “ Шинээр элсэх хүүхдээ бүртгэнэ,  хуучин хүүхдээ бүртгэхгүй  гэж манайхаас  гаргасан журам байхгүй. Тухайн цэцэрлэгүүд  дотоод журам байх. Эцэг эхчүүд л өөрсдөө дугаар үүсгэж, хүүхдээ бүртгүүлэхээр сандарч оочерлож байгаа болохоос биш . Цэцэрлэгийн  зүгээс  эцэг эхчүүдийг   дугаарлаад зогс , хоно  гэсэн юм байхгүй ш дээ” гэлээ.

Ямартай ч хүүхэд нь уг цэцэрлэгт явж байсан болон анхлан бүртгүүлэх гэж байгаа эцэг эхчүүд тухайн цэцэрлэгт очоод хүүхдээ бүртгүүлчихвэл “аминд өлзийтэй”  юм байна.  Тэртээ тэргүй өмнө жил нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүд ажил болж бүртгүүлэх шаардлаггүй л баймаар юм. Үүнийг зохицуулсан зохицуулалт одоо хэр нь алга даа.  Энэ сарын 25-аас 29-ны өдрүүдэд албан ёсоор цэцэрлэгийн хүүхдүүдийг  бүртгэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top