Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 27

09.00 цагаас ҮХАА-н 1 давхрын хурлын зааланд “Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-д шаардагдах зээл олголтыг эрчимжүүлэх, учирч буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэгтэй.

 

10.00 цагаас Улаанбаатар зочид буудлын 6-н давхарт Ногоон байгууламжийн цэцэрлэгчийн сургалтанд амжилттай хамрагдсан 10 иргэнийг Koica-гийн шугамаар Японд сургалтанд хамруулахаар эрхийн бичиг гардуулна.

 

11.00 цагаас Уул, уурхайн яаманд  Ил тод уул уурхай хэвлэлийн хуралтай.

 

11.00 цагаас Тахарын албаны ажилтан, алба хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байранд “Цус бэлэглэх өдөр” арга хэмжээг зохион байгуулна.

 

11:00 цагаас БШУЯ-ны дөрвөн давхарын хурлын зааланд 2014-2015 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан олон нийтэд мэдээлэл өгөх хэвлэлийн бага хуралтай. Хурлаар 9 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх "Бага боловсролын цөм хөтөлбөр" гэж юу вэ? Энэ жил хичнээн сургууль, цэцэрлэгийн байр ашиглалтад орох вэ? гэх зэрэг сэдвээр мэдээлэл хийнэ.

 

11:10 цагаас “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбооноос Монголын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоотой хамтран нийтийн тээврийн маршрутын асуудлаар мэдээлэл хийнэ.

 

12.00 цагаас “Хамтдаа гүйцгээе-2” бүх нийтийн гүйлтийн талаар “Амжилтын төлөө” ТББ-аас “МОНЦАМЭ” агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

 

12.00 цагаас Нийслэлээс 10-р сард багтаан авто машин худалдааны цэгүүдийг хотоос нүүлгэн, байршуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолын ажиллагаа маргааш 12 цагт 22-ын товчооны цаана болно. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга болон бусад удирдлагууд оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top