Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 27

БНХАУ-ын Наньжин хотноо дэлхийн залуучуудын II наадам болж байна. Энэ тэмцээнд дэлхийн 204 улсын 3600 гаруй өсвөрийн тамирчид спортын 28 төрөлд 222 багц медалийн төлөө өрсөлдлөө.Манай улсаас таван тамирчин оролцсон ч Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж, шагналт байранд гурван тамирчин шалгарлаа.

Чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд барилдсан спортын мастер Б.Дөлгөөн Болгар, Алжир, Венесуль улсын бөхчүүдийг ялж, БНАСАУ-ын бөх Ким Сонянд ялагдан мөнгөн медаль хүртлээ. Түүний багш Д.Мөнхбаяр залуучуудын хоёр наадам дараалан медальтан төрүүлсэн багшаар тодорч байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top