Солонгос эмч нар эрүүл мэндээр чинь тоглочихоод хил даваад одох вий дээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 27

 

Чихэр гэж андуурмаар эмний сурталчилгаа, байрны орц хонгилдох хувийн эмнэлэг, хэн нь мэдэгдэхгүй гадаад эмч монголчуудын эрүүл мэндээр тоглож байна уу гэх хардлага төрөх болов.

Ялангуяа бид Солонгос гоо сайхны эмч, Өвөр монгол тан баригчийг ихэд шүтэж дур зоргоороо нэгнээсээ утасыг нь олж аваад үйлчлүүлэх болсон. Харин дээрх эмч нар өөрсдийн тарифийг тогтоож дур мэдэн эмчилгээ хийхээс гадна хил давуулан авчирсан эмээ худалдаалдаг байх юм.

Үүний тодхон жишээ бол  БНСУ-ын “Миндиллэ” эмнэлгийн эмч И Чүн Гүг гэгч “Аллерги мед” эмнэлэгт өрөө түрээслэн манай улсад зөвшөөрөлгүйгээр есөн хүнд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын улсын байцаагч нар илрүүлж таслан зогсоосон явдал юм. И Чүн Гүг нь үзлэгийн үнэ хэмээн хүн тус бүрээс 30 мянган төгрөг авч байсан бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа нь тодорхойгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байжээ. Тэрбээр манай улсад жуулчны 90 хоногийн визээр амралтын өдрүүдэд орж ирсэн байна. Түүнд эмчлэх, сувилах үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл, эмч гэж нотлох диплом, бусад шаардлагатай баримт бичиг байгаагүй нь шалгалтаар илэрлээ. Улсын байцаагчид бүрэн бүтэн байдал нь алдагдсан, хаяг шошгоны зөрчилтэй тариур, тарилга, шивүүрийн зүү зэргийг хурааж холбогдох хуулийн дагуу 1 920 000 төгрөгөөр торголоо.

Дээрх И Чүн Гүгийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар саатуулсан байна. 

 “Миндиллэ” эмнэлгийн танилцуулгаас үзвэл өндөр давтамжийн массаж, өөх задлах зүү, ардын эм ашиглан тураах эмчилгээ хийдэг, залуужуулах үйлчилгээ үзүүлэхдээ ардын эмчилгээний зүү хэрэглэдэг бөгөөд нүүр болон биеийн арьсанд уурагтай утас суулгаж чангаруулах зэрэг үйлчилгээ явуулдаг байна. Гадаадын иргэд, тэр дундаа БНСУ-ын эмч нар манай улсад жуулчны визээр амралтын өдрүүдэд 2-3 хоногийн хугацаатай ирж үзлэг, оношлогоо, эмчилгээ хийх тохиолдол цөөнгүй гарч байна. Иймээс манай иргэд гадаадын эмч нарт хандах бол Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан эсэх, тухайн хүнийг эмч гэдгийг нотлох баримт бичиг байгаа эсэхийг нягталж байхыг иргэн таньд анхааруулж байна.

Хэсэгхэн хугацаан ашигтай бизнес хийхээр ирсэн эмч нэрт ч яахав хил даваад яваад өгнө. Таны эрүүл мэнд хохирвол хариуцлага хүлээх хүн байхгүй гэсэн үг. Хатуугаар хэлэхэд та сайндаа л Эрүүл мэндийн яаманд хандаж, МХЕГ, ГИХГА-нд гомдол мэдүүлээд хохироод үлдэнэ. Иймд иргэн та өөрийн амь насыг хэний гарт атгуулж байгаага заавал шалгаж үзээрэй.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(50.13.18.58) 2014 оны 08 сарын 29

mongoliin eruul mendiin salbar yamar unaltand orj hyanaltgui bolsniig uugeer dugnej bolno.mongol emch nar mash chadaltai humuus mun yum.tedniig ul hundelj bolomj gargahgui oid tooruulj baina.emch naraa ta buhen urgusun tangaragtaa unench baij biznes setgehuigee halah yostoi!bolohgui baina butehgui baina ene salbar chin!!!!!!!!!!!!!!!!!!!!!olon yadarsan mongol hunii haraal hurtej olson mungu gai bolno shuu!sistemee zorigtoi oorchiloochei!!!!!!!!!!!!!

0  |  0
zochin(50.13.18.58) 2014 оны 08 сарын 29

mongoliin eruul mendiin salbar yamar unaltand orj hyanaltgui bolsniig uugeer dugnej bolno.mongol emch nar mash chadaltai humuus mun yum.tedniig ul hundelj bolomj gargahgui oid tooruulj baina.emch naraa ta buhen urgusun tangaragtaa unench baij biznes setgehuigee halah yostoi!bolohgui baina butehgui baina ene salbar chin!!!!!!!!!!!!!!!!!!!!!olon yadarsan mongol hunii haraal hurtej olson mungu gai bolno shuu!sistemee zorigtoi oorchiloochei!!!!!!!!!!!!!

0  |  0
Туяа(112.72.13.165) 2014 оны 08 сарын 29

Манай эруул мэндийнхэн ичмээр юм юу ч чадахгуй гадныхан чадаад нэр хунд олоод л байгаа учраас тэдэн луу хушуур ч бна монголын эруулийг хамгаалахыг ийм байдалд оруулсан хумуусд хариуцлага тооцох цаг ирнэ биз

0  |  0
zochin(112.72.13.59) 2014 оны 08 сарын 28

Tegeed mgl-iin emneleg emch nar huniig emchilj edgeedeg umuu.. harin ch baahan tcag hugatcaa mungu tugrugiig maani urchiheed ichih ch ugui emchilgee ur dungui blloo, ingej ur dungui bolokhod ta l buruutai gej heldeg sh de

0  |  0
mgl(122.201.27.244) 2014 оны 08 сарын 28

zavaarsan yumnuud guanz restoran hichneen neej bna

0  |  0
Top