Газрын хөрсний дулааны технологийг нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 27

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Хоккайдо мужийн Эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны албаны дарга Кодама Тошихиро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоккайдо мужийн Газрын хөрсний дулааны технологийг Японы олон улсын “ЖАЙКА” байгууллагын хөрөнгөөр Монгол Улсад нутагшуулахаар болж Эрчим хүчний яам, ҮХААЯ, “ЖАЙКА” байгууллага, “Сорачи нийгэм, экологийн хүрээлэн” хамтран ажиллах Санамж бичгийг өнгөрсөн оны есдүгээр сард байгуулсан юм.

Уулзалтаар Санамж бичгийн дагуу төсөл хэрэгжихээр болж төслийн ажлын талаар болон цаашид Хоккайдо муж, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрчим хүчний яамны оролцооны талаар ярилцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top