Эбола вирусээр 120 эмч, сувилагч нас барлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 27

Эбола вирусын улмаас нас барсан эмнэлгийн ажилчдын тоо өчигдрийн байдлаар 120-д хүрсэн байна.Ялангуяа Африкийн баруун хэсэг орчимд байрлах эмнэлгүүдэд хэвтэж буй өвчтөнүүдийг эмчилж байгаа эмч, сувилагчид уг вирусээр халдварлах нь их байгаа гэсэн мэдээлэл байна. Одоогийн байдлаар эбола вирус хүчтэй тархсан гурван улс байгаа ажээ.Эдгээр улсын хувьд эмч нарын хүрэлцээ тааруу байгаагаас шалтгаалан зарим хүн ам ихтэй хотуудад нэгээс хоёр эмч 100 мянган өвчтөнд эмчилгээ хийж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top