Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа: ЭМЯ-ыг хараад суувал энэ салбарт хөрөнгө орохгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 27

 

 Энэ 4 жилийн хугацаанд Өмнөговийн хүн Өмнөговьдоо сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө тодорхой зүйлүүдийг хийж бүтээе гэж засаг даргийнхаа мөрийн хөтөлбөрт оруулсан.  Үүний хамгийн нэгдүгээрт эрүүл Эрүүл мэндийн асуудал байгаа. Энэ жил бид  эрүүл мэндийнхээ салбарт 9 орчим тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын бүхий ажил хийлээ.   Энэ гурван машин гаалийнхаа татвартай нийлээд 630 сая төгрөгөөр орж ирсэн байгаа. Нэг нь яаралтай түргэн тусламж үзүүлэх бүсийн оношлогоо эмчилгээний төвд байх, хоёр нь сум дундийн эмнэлэгтээ хүн ам олноор төвлөрсөн Цогт-Цэций, Ноён сумдад байна.

 

Энэ нь иргэдэд эмнэлгийн үйлчилгээг хүргэхийн тулд хийж байгаа. Хүнд өвчтэй хүн байлаа гэхэд энэ машин дотроо анхан шатны тусламжийг үзүүлээд зөөвөрлөөд дараагийн шатны эмнэлэгт хүргэх нөхцөл бололцоогоор хангасан бүрэн тоноглолтой. Машинуудыг Германаас авч ирээд хүлээлгэж өгөх гээд байж байна.

 

-Сумдад одоогийн байдлаар эмнэлгийн машин техникийн хүрэлцээ хангамж ямар байгаа вэ?

 

-Ер нь бол яг ийм машин Монголд орж ирээгүй байсан. Улсын төсвийн хөрөнгөөр, бодлогоор яамдаас энэ асуудлуудыг шийдэх ёстой. Өмнөговь аймаг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг учраас ээ Эрүүл мэндийн яамыг хаараад суугаад байвал энэ салбарт хөрөнгө орохгүй нээ тийм учраас энэ асуудлыг бас орон нутгийнхаа оролгоос зайлшгүй хийх шаардлагатай гэдэг үүднээнс хандаж байгаа. Ер нь бол бүх сумдууд түргэн тусламжийн машинтай, Өмнөговь аймгийн хэмжээнд бол орон нутгийнхаа төсөвөөс нэлээд зүйлитйг хийсэн учраас бололцоотой. Гэхдээ зөвхөн түргэний тэрэг байгаад зогсохгүй, анхан шатны тусламжаа үзүүлэх бүрэн тоноглогдсон машин зайлшгүй шаардлагатай учраас анх удаа энэ гурван машиныг сум дундынхаа хоёр эмнэлэгтээ хоёр сумдад аймгийнхаа төвд хувиарлаж өгч байна.

 

-Эдгээр машиныг эмнэлгийн зориулалтаар тоноглуулан захиалж авч ирсэн гэсэн?

 

-Бид нар ярьж байгаад хөдөөгийн нөхцөлд ялангуяа говийн нөхцөлд, зам муутай нөхцөлд туулах чадвар сайтай машин байлгах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх бүрэн тоноглолтой байх гэсэн шаардлага тавьсан, манай хүмүүс ч өөрсдөө очиж захиалгаа өгсөн. Жолооч нараа үйлдвэр дээр нь аваачиж машин техниктэй нь танилцуулсан. Мөн тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгч байга хэмжээний сургалтуудыг явуулсан.

 

-Өмнө хэдэн түргэн тусламжийн машинтай байсан бэ?

 

-Мэдээж сум бүр түргэн тусламжийн машинтай. Одоогоор машин дутагдалтай биш. Гэхдээ дээр хэлсэн тоноглолын хувьд дутмаг. Энэ шинээр ирж байгаа маинуудын хувьд жирийн нэг өвчтөн зөөдөг машин биш тоноглогдсон, хүнд өвчтэй хүн яаралтай анхан шатны тусламж үзүүлэх боломжтой машин юм. Өмнөговь аймгийн хувьд сумдууд нь алслагдсан хол аймгийнхаа төвөөс хамгийн хол сум гэхэд 316 км хол. Хамгийн ойр нь 25 км байдаг. Энэ сумдуудаас хүнд өвчтэй хүмүүсийг одоо байгаа машинуудаар  зөөж тээвэрлэхэд хүнд хэцүү байдаг.

 

- Худалдааны төлөөлөгч

 

-Манай улстай гэрээгээр ажиллаад хичнээн машин оруулж ирсэн бэ?

 

-Манайх Монгол улсад нийлүүлж байгаа хамгийн анхны түргэний машинууд маань энэ.

 

-Энэ машинуудын онцлог давуу тал?

 

-Юуны түрүүнд эдгээр тоноглогдсон авто машинууд нь Монголын хөдөөгийн нөхцөлд тохирсон. Мөн Өмнөговь аймаг нь Монголын хамгийн элсэрхэг, дулаан бүс гэгдэж байгаа энэ утгаараа эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нь цаг ууртай зохицсон. Хөдөө орон нутаг эмнэлгийн тусламж авах нөхцөл байдал нэлээд тааруухан байгаа. Тимй болохоор энэ машин маань өвчтөнийг зөөвөрлөх явцад өвчитөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрэн өгөх боломжтой юм. Өөрөөр хэлбэл энэ нь өвчтөнийг зөөж байгаа эмнэлгийн машин биш зөөврийн эмнэлэг гэж хэлж болно.

 

-Цаашдаа энэ төрлийн машинууд Монгол орж ирэх үү?

 

-Монголын улсын засгийн газраас ч юмуу бусад орнуудаас дахин ийм төрлийн машинууд хэрэгцээтэй, шаардлагатай гэсэн хүсэлтийг тавих юм бол бид бүхэн баяртай хүлээж авна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.29.174) 2014 оны 08 сарын 29

Сайн дарга байна, эрүүл мэндийн асуудал бол нэн тэргүүний зорилт байх ёстой,

0  |  0
зочин(202.179.29.174) 2014 оны 08 сарын 29

Сайн дарга байна, эрүүл мэндийн асуудал бол нэн тэргүүний зорилт байх ёстой,

0  |  0
ma(202.70.46.200) 2014 оны 08 сарын 28

Ajil hiij bnaa. Nutagtaa bdag biluu Badraa guai. Gadagshaa l yavsan geed 2 orlogch chino oroondoo l siuj bdagsan. Haana you hiij yavdag yum bol... . Hurdan more uyadaad naadmuud heseed tenej bhiig chino TV-r harj zunjlaa. Genet uhaan suujee.

0  |  0
zochin(103.26.193.32) 2014 оны 08 сарын 28

gereegeeree chinii hiih ajil bizdee

0  |  0
зочин(183.177.97.21) 2014 оны 08 сарын 28

Сайн байна. Засаг дарга. Илүү сайн ажиллаарай

0  |  0
huy(202.70.46.206) 2014 оны 08 сарын 28

Saihan mashin bna. Olon udaa German yavsnii hereg butjee. Albanii mongoor ...

0  |  0
Umnugovios(202.131.249.122) 2014 оны 08 сарын 27

Bayar hurgeye. Uneheer saihan zuil sanaachilj hiij chadjee. Mongol hun Mongoldoo delhiin irgenii adil uilchilgee avah tsag bolsoon.

0  |  0
Top