“Нүүрс” хөтөлбөрийн борлуулагчдыг АТГ-аас шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 27

Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх хариуцан ажилласан. Харин АТГ-аас түүнийг дээрх хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган Төв аймагт цагдан хориод байгаа.Өнгөрсөн хоёр жил нүүрс хөтөлбөр хэрэгжиж гэр хорооллын иргэдэд  40 кг-аар савласан нүүрсийг 3200 төгрөгөөр борлуулсан.

Харин энэ хөтөлбөр энэ жил хэрэгжих эсэхийг мэдэхгүй байгаагаа өчигдөр нүүрс борлуулагчид хэлж байна. Учир нь Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн хэрэгт холбогдуулан нүүрс борлуулагчдыг АТГ-аас шалгаж эхлээд байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэгт нүүрс борлуулагч А.Жасрайгаас АТГ хоёр удаа дуудаж хоёр удаа байцаасан байна.

 

Борлуулагч А.Жасрай хэлэхдээ “Нүүрс борлуулсныхаа төлөө АТГ-т байцаагдсан. Авлига өгсөн гээд байгаа юм уу, авсан гээд байгаа юм уу, бүү мэд ойлгох юм алга. Тэтгэврийн хөгшин надад  сард 900 мянган төгрөг хэн надад өгөх билээ. Өдөрт хэдэн машин нүүрс авсан, хэдэн шуудай болсон, хэдэн төгрөгийн орлого орсон нь бүгд баримттай. Тийм болохоор айж, эмээх зүйл алга” гэдгээ хэлж байсан юм. Ихэнхи борлуулагчид энэ хэргээс болж “Нүүрс” хөтөлбөр зогсох вий гэж болгоомжилж байгаагаа борлуулагчид ярьж байсан юм.Нүүрс ачигч борлуулагч нар  одоогийн байдлаар  2-3 удаа байцаалт өгөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaluu(125.198.199.191) 2014 оны 08 сарын 28

80 aar zarsan nuurs tsaana ni heden terbumaar ideh mongo uldej baigaan bol yagad business erhlegchid nuurs ruu hoshuurahgui zah zeeliin une ni 80 s hed dahin iluu baigaad baigaa yum be eniig tailbarlaad ogoh hun bainauu

0  |  0
(203.91.117.4) 2014 оны 08 сарын 27

shalgah n zub. zarim n shigshigdeegui baidag yam bilee. nuurs duusah ued 1 shuudaig 4500 zarsan shuu

0  |  0
ЗОЧИН(202.179.0.238) 2014 оны 08 сарын 27

АТГ ОДОО АРД ТҮМЭНДЭЭ НҮҮРС ЗӨӨЖ ӨГӨХ БАЙЛГҮЙ

0  |  0
Top