Малайзын нисгэгч нар ажлаа хийхээс татгалзаж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 27

 

Малайзын агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн нисгэгч, онгоцны үйлчлэгч болон албаны хүмүүс “MH370”, “MH17” онгоцны ослын дараагаас ажлаа хүлээлгэн өгч, өөр ажилд орох хүсэлтэй илэрхийлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Malaysia Airlines” компани боловсон хүчний дутагдалд ороход хүрсэн тухай Малайзын тээврийн яамны сайд Хишамуддин Хуссейн мэдэгджээ. Долоохон хоногийн дотор 57 нисгэгч, 36 онгоцны үйлчлэгч болон арын албаны 10 гаруй ажилчин ажлаас халагдах өргөдлөө өгчээ.

6

Ажлаас халагдах өргөдлөө гаргасан ажилтнууд “Дахин нисэхээс айж байна. Ийм эрсдэлтэй ажил хийхийг гэр бүл минь зөвшөөрөхгүй байна. Нислэгт гарах бүртээ сураггүй алга болох болов уу, осолдох болов уу гэх айдастайгаар ажлаа хиймээргүй байна” гэж хариулжээ. “Malaysia Airlines”-ийн удирдлагууд халагдах өргөдлөө өгсөн ажилтнуудаа тайвшрахыг хүсчээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бие даасан шалгалт чанаргүй явбал ингэдэг юм(202.55.191.76) 2014 оны 08 сарын 28

Ингээд осол сүйрэлийг сайн шалгаж үнэн мөнийг тогтоохгүй удвал агаарын тээвэрлэгч нарын нэр хүнд унаж дампуурах шатандаа ордог юм даа

0  |  0
иргэн энхээ(202.126.89.251) 2014 оны 08 сарын 27

эд нар гэж нээрээ бүүр жинхэнээсээ үйлс нь хазайгаад ёстой нэг сайн ламаар ном уншуулмаар болчихсон газар нэг байнаа?цэцэг цэврүү шиг монгол охидын амийг зэрлэгээр хөнөөсөн болхоор талын омголон сүнсүүд нь өшөө хорслыг нь авдаг байх л даа.манай үздэг хардаг гарууд энүүнд дөрөөлж тоглолт хийвэл дэлхийн жуулчдыг бас татаж ч болох шүү.

0  |  0
Top