Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 28

Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

09.00 цагаас “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” IX хурал “Чингис Хаан” зочид буудалд эхэлнэ. Сэтгүүлчдийг урьж байна.


10,00 - 12,00 цагт МУИС-ын 1-р байрны Эрдмийн дугуй танхимд  2014 оны Дэлхийн Хүний хөгжлийн илтгэлийг танилцуулах үйл ажиллагааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Их сургууль хамтран зохион байгуулж байгаа тул авахад урьж байна. Хөтөлбөрийг линкээр үзнэ үү. Үндсэн илтгэлүүд хийгдсэний дараа асуулт, хариулт явагдах бөгөөд дараа нь илтгэгчдээс ярилцлага мэдээлэл авах боломжтой.

"Гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн анхны хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм хүрээлэнгийн хурлын танхимд болно. 10.00-13.00 цаг хүртэл үргэлжилнэ.

12 цагаас ҮХААЯ-ны 1 давхрын зааланд болох Монгол -Оросын хөдөө аж ахуйн яамдын уулзалт хэвлэлийнхэнд нээлттэй болно.

14 цагт Монгол Улсын Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв БНСУ-ын Хөгжлийн бэрхшээтэй иргэдийн хөгжлийн хүрээлэн (KODDI)-гээс хамтран “0-3 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх” сэдэвт уулзалтыг Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд зохион байгуулна. 99169710

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top