Баавар 3.5 жилийн ял авч хоригдохоор боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 28

“2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид Ш.Батбаяр нь цагдан хоригдож байхад тус ангийн В корпусын 2-ын 7 тоот тусгаарлах өрөөнд гал гарсан” хэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн билээ.

 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Өлзийбат, Э.Тамир, В.Ганбаяр, Ц.Энхбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч Ш.Батбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн дугаар зүйлийн -ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мэдээж(202.70.44.2) 2014 оны 08 сарын 29

Эрэгтэйчүүдийн хориход хийх байлгүй дээ, эмэгтэйчүүдиын хориход хийнэ гэж юу байхав...

0  |  0
ккк.(202.126.89.251) 2014 оны 08 сарын 28

муу новшийг одоо хөлдүү мөсөн зооринд хориорой.хөвөнт

0  |  0
ккк.(202.126.89.251) 2014 оны 08 сарын 28

муу новшийг одоо хөлдүү мөсөн зооринд хориорой.хөвөнт

0  |  0
kk(124.158.78.121) 2014 оны 08 сарын 28

tavtai moril.harin shataahgui shuu.

0  |  0
Top