Яармагаас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг нээнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 28

Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын хучилтын ажил өнөөдөр бүрэн дуусна. Ингэснээр жолооч нар уг замаар хөдөлгөөнд оролцох боломжтой болно. Энэхүү замыг “Эсто” ХХК 2012 оны зургаадугаар сарын 25-наас барьж эхэлсэн бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр, мөн явган хүний замтай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top