Өнөөдөр бич өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 29

Аргын тооллын 8 дугаар сарын 29, баасан гараг. БИлгийн тооллын 4, тэргүүн дагуул одтой, хар бич өдөр. Өдрийн наран 06 цаг 13 минутад жандаж 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хулган, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг мууу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ эхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top