Хууль сахиулах сургуулийн сонсогчид ”Цэцээ гүн” орчимыг цэвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 31

Хууль сахиулахын их сургууль, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран ажиллаад нэлээд хэдэн жилийг үдэж буй. Энэ хүрээнд их сургуулийн албан хаагчид жил бүр Богд хан уулын оргил буюу “Цэцээ гүн”, “Хийморийн овоо”, Мандзуширын хийд орчмын хогийг цэвэрлэдэг. Энэхүү уламжлалын дагуу их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын 150 орчим сонсогч, албан хаагч энэ сарын 28-нд Богд хан уулын “Цэцээ гүн”-ий орчмын хогийг цэвэрлэжээ. Энэ удаагийн цэвэрлэгээгээр өнгөрсөн жилүүдээс харьцангуй бага хог гарсан гэх боловч ойролцоогоор 120 орчим шуудай хогийг цэвэрлэсэн байна.

Энэ үеэр Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч С.Батбаатар “Манай хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд Богд хан уулын орчим харьцангуй хог багатай болсон. Хууль сахиулахын их сургуулийн албан хаагчид цэргийн гэдэг үүднээс хамтран ажиллахад их үр дүнтэй байдаг” гэжээ. Их сургуулийн сонсогчдын хувьд “Цэцээ гүн” орчмын хогийг цэвэрлэснээс гадна цай чанах, олс таталт, уулын оргил булаалдах, хөгжөөнт буухиа гэсэн дөрвөн төрлийн тэмцээн зохион байгуулсан байна. Ингээд олс таталтын тэмцээн, цай чанах тэмцээнд Онцгой байдлын сургуулийн баг тэргүүн байр эзэлсэн бол хөгжөөнт буухиа тэмцээнд Цагдаагийн сургууль, уулын оргил булаалдах тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн баг тус тус тэргүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top