Сагсан бөмбөгийн ДАШТ эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 31

Испаны Мадрид хотноо өчигдөр сагсан бөмбөгийн ДАШТ эхэллээ. 213 ороноос шигшигдсэн 24 улсын шилдэг баг тамирчид 4 зоо болон өрсөлдөж байгаа бөгөөд хэсгийн тоглолт дууссаны дараа хасагдах журамаар тоглолт үргэлжлэх юм байна. 15 хоногий турш болох энэхүү тэмцээний хэсгийн тоглолтууд өчигдөрөөр эхэлсэн бөгөөд тв9 телевиз шууд дамжуулан хүргэж байгаа юм.
Хэсгүүдийн багууд 
А хэсэгт: Испани, Серб, Франц, Бразиль, Египет, Иран

В хэсэгт: Филиппин, Сенегал, Пуэтро-Рико, Аргентин, Грек, Хорват.

С хэсэгт: Доминикан БНУ, Турк, АНУ, Финланд, Шинэ Зиланд, Украин.

D хэсэгт: Словени, Литва, Ангол, БНСУ, Мексик, Автрали улсууд тус тус багтжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top