Цахилгааны хязгаарлалт энэ сард үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 01

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж буй шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Энэхүү цахилгааны хязгаарлалт энэ сард ч үргэлжилэх юм байна. Тус ажлын хүрээнд маргааш буюу есдүгээр сарын 2-ны мягмар гарагт дараах газруудад  цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

 

Баянзүрх дүүрэг
10.00-18.00 цагт: 4, 7-р хороо 15-р хороолол 1-5, 8-14, 23, 24, 35, 37, 40, 41, 60-66, 120-р байр, Гялс төв, Хаан банк, Хэмжил зүйн дэлгүүр болон тэр орчмоор
10.30-17.00 цагт: 14-р хороо Нарантуул, Өгөөмөр захын хойд хэсгээр, Консулын гудамжууд,

Сүхбаатар дүүрэг
10.30-17.00 цагт: 14-р хороо Нийслэлийн өмчийн харилцааны газар, АНУ сервис ХХК, Хандгайтын 1, 2, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45-р гудамж

Баянгол дүүрэг
10.00-18.00 цагт: 9, 10-р хороо Дэнж, Горький, Зүүн нарангийн гудамжууд болон тэр орчмоор
11.00-15.00 цагт: 6-р хороо Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг,

Хан-Уул дүүрэг
10.00-17.00 цагт: Сонсголон бармат ХХК-ийн карьер, Цэргийн анги, Блок, Хайрганы үйлдвэрүүд орчмоор
10.00-18.00 цагт: 12, 7, 6, 8-р хороо Бурханы Номын Төв, Био Атс, Био Асралт Эмнэлэг, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Сонгино амралт, Улаанбаатар банкны Био салбар болон тэр орчмоор, 73-р цэцэрлэг, 60-р сургууль, БОСА төв, Жаргалант, Нүхт, Сонсголон, Дэнжийн гудамжууд
11.00-13.30 цагт: 1-р хороо АПУ-56, 19-р хорооллын 30, 33, 37 байр,

Сонгинохайрхан дүүрэг
10.00-18.00 цагт: 20-р хороо 10 буудал К8, БХН-1-27, 48, ТТЭ-37, 42, АТ-12, 73- байр, Амма ХХК болон тэр орчмоор,

Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 7, 2-р хороо Бадрал, Нарлагийн гудамжууд, Локаторын цэргийн анги.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top