В.Путины айлчлалаар 13 хэлэлцээрт гарын үсэг зурна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 02

Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин,   гэргий Пөн Ли-Юань нарын хамтаар манай улсад төрийн айлчлал хийгээд буцсан.

Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин манай оронд албан ёсны айлчлал хийх гэж байна. В.Путины хувьд энэ айлчлал нь манай улсад хийж буй гурав дахь удаагийн айлчлал юм. ОХУ-ын ерөнхийлөгч одоогоор зургаан цаг саатах  төлөвлөгөөтэй байна. Айлчлалын хүрээнд Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдолтой олон асуудлыг зөвшилцөн шийдвэрлэж, тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурна гэсэн хүлээлт үүсээд байгаа.

Хойд хөршийн тэргүүний айлчлалын хүрээнд дамжин өнгөрөх тээвэр, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэх, гадаад худалдааг эрчимжүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих зэрэг асуудлаар санал солилцох мэдээлэл байна. В.Путины айлчлалын үеэр хоёр улсын хамтарч ажиллах тухай 13 баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа юм. Үүний дотор төмөр замын асуудал тойрсон 3-4 баримт бичиг байгаа ажээ.

  • - Монгол улсад цэрэг техникийн тусламж үзүүлэх тухай протокол
  • -Хоёр улсын Хууль зүйн яамдын хамтын ажиллагаа, худалдаа болон эдийн засгийн харилцааг хөгжүүлэх санамж бичиг
  • -“Аэрофлот” болон “МИАТ”, Монголын иргэний агаарын тээврийн компаниудын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг
  • -Газрын тосны “Роснефть” компанийн түнш байгууллагуудад зориулсан сургалттай холбоотой Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам болон “Роснефть” хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч 13.00 цагт “Чингис хаан” онгоцны буудалд газардаж, тэндээсээ төв талбайд хүрэлцэн ирж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилж уулзсаны дараагаар зарим гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурна. Мөн үүнээс гадна Халх голын ялалтын 75 жилийн ойд оролцож, ахмад дайчидтай үдийн зоог барьж, Жуковын хөшөөнд цэцэг өргөнө гэсэн мэдээлэл байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (75.164.227.141) 2014 оны 09 сарын 03

Manaixan xamaagyi gariin ysgee zyrj yls ornoo xydaldaj boloxgyi!!!!!!!! 34 ond Xyatad, Oros 2 l nyyts gariin yseg zyraltsaj MGL-iig 3 xybaasan, xarin odoo daxiad zyrj tedend ezlegdexgyi !!!!!!!!!! Xyatad, Oros 2 MGL-iig tsaagyyraa ystgaxiig l xicheedeg, zubxun tednii erx ashig tedend chyxal shuu dee.

0  |  0
Top