Маргааш явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 02

онгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар энэ сарын 3-нд буюу маргааш Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин айлчлах гэж байна. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг,  Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийхээр болжээ. Ингэхдээ энэхүү хязгаарлалтыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулалтын түвшинд ажиллах гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top