Энэ сарын өрнийн зурхайгаа сонирхоорой

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 02

Хонь

9-р сард Хониныхны хувьд ажлын байран дээрх романс үүсэх магадлал өндөр байна. Эсвэл одоо байгаа харилцаа чинь илүү сайжрах болно. Танай ордод зочилсон Сугар гариг тийм ч романтик уур амьсгалыг та хоёрт бэлдээгүй байна. Гэхдээ энэ нь муу гэсэн үг биш. Харин хосын харилцаа илүү прагматик тал руу чиглэж өдөр тутмын ахуй амьдрал, хуваалцаж байгаа үүрэг хариуцлага, бие биенийхээ ажил хэрэгт анхаарах зэргээр өрнөх болно. 9-р сард хамтын ажиллагаа, харилцаа холбоо, нийгэмлэгийн ажил таны анхаарлын төвд байх болно. Багаар хамтран ажиллавал илүү их амжилттай. Чи ганцаараа ч хамгийн сайн нь байж чаддаг ч, одоо өөр хэн нэгэнтэй мөр зэрэгцэн хамтарч ажиллавал илүү их амжилт олох болно. Энэ сард шинэ гэрээ хийх, шинэ түнштэйгээ холбоо тогтоох зэрэгт сайн үе. Цаг хугацааны тохироо бүрдэх үед 9-р сарын эхэн хэсгээс санхүүгийн байдал идэвхтэй болж эхэлнэ. Сөргөлдөөнтэй байдал хожим нь намжих тул бүү санаа зовоорой. Сарын эцэст од эрхэс чиний халаасанд илүү өгөөмөр байхаа амлаж байна. 9-р сарын 14-нөөс хойш эрч хүчийг чинь нэмэх аялал, оюуны болон соёлын үйл ажиллагаа, алсын зайнаас ажиллах зэрэг үйл явдлуудад Ангараг гариг их төвлөрсөн байна. Тиймээс ирэх 9-р сарын туршид Хонины ордныхонтой бүтээлч байдал үргэлж хамт байх болно. Чиний болон хамтрагчийн чинь эрүүл мэндэд амин чухал асуудлууд бий болж болзошгүйг од эрхэс сануулжээ. Ариун цэвэр, биеийн арчилгаа, амьдралын хэв маяг зэрэгтээ анхаарлаа хандуулаарай. Эрүүл мэнддээ анхаарч эмчилгээ хийлгэвэл эмнэлгийн орчин Хонины ордныхонд таатай байх болно. Мөн зарим нь хуучин асуудлуудынхаа шийдлийг олж чадна. Шинээр турших гоо сайхны бүтээгдэхүүн маш их сэтгэл ханамжтай үр дүнг мэдрүүлэх бололтой.

Үхэр


Гайхширал төрүүлсэн сар эхэлж байна. Харилцаанд ямар нэгэн асуудал үүсэх бөгөөд энэ нь та хоёрыг нэг мөсөн ойртуулж үгүй бол бүр таслан зогсоох хоёр л гарцтай байх болно. 9-р сарын туршид аз чиний талд байх учраас санамсаргүй хөгжилтэй, дурсамжтай, сонирхолтой адал явдлуудтай таарна. Ганц бие Үхрийн ордныхон энэ сард ямар нэгэн шинэ учралд найдаж болно шүү. Одод чамайг сонихон хүнтэй тааруулахаар бэлдчихэж. Харин гэр бүлтэй Үхрийн ордныхны хувьд сексийн харилцаандаа шинэчлэл хийхийг зөвлөж байна. Энэ нь харилцааг илүү дотно түвшинд авчрахад ч тусална. Мөн гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэнэ. Удаан хугацааны турш үерхсэн Үхрийнхэн энэ сард сүй тавих, шинэ байранд хамтдаа нүүж орох зэрэг шинэчлэл хийнэ. Ажил хэргийн тал дээр мэргэжлийнхээ болон хувь хүний ур чадвараа дээд зэргээр харуулах цаг нь иржээ. Энэ боломжийг ашиглах нь тун чухал гэдгийг од гаригс сануулж байна. Үхрийнхэн угаас амжилтанд хүрэх хувьтай хүмүүс юм. Тийм ч учраас энэ сард хичээнгүй байсных нь хариу гарна. Тэр тусмаа сарын хоёрдугаар хагаст санхүүгийн байдал дээшилж, үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж гарч ирнэ. Сарын туршид хийсэн ажлаас чинь ирэх орлого сайн байх бөгөөд үүнийг ухаалаг зарцуулахдаа анхаараарай. Эрүүл мэндийн хувьд ноцтой хүнд асуудал гарахгүй ч анхааралгүй орхих хэрэггүй. Дотор эрхтний асуудал гэхээсээ илүү гар хөлөө гэмтээж магадгүй учраас болгоомжтой байгаарай. Биеийн тамирын дасгалыг тогтмол хийж байх нь сайнаар нөлөөлөх бөгөөд элдэв янзын асуудлаас хамгаална. Тэр тусмаа гэр бүлээрээ спортын ямар нэгэн төрлөөр хичээллэвэл сайн. Мөн хийе гэж удаан төлөвлөж байсан шинэ хобби байгаа бол эхлүүлээрэй. Ажлаас гадуур сонирхол нэгтэй, нийгмийн шинжтэй хүмүүстэй нөхөрлөөрэй.

Ихэр

Ихрүүд маань 8-р сарын сүүлийн болон 9-р сарын эхний долоо хоногийг нэлээн завгүй гүйсэн хэвээр өнгөрөөх нь ээ. Гэрт зочин ирэх, найз нөхөд, хамаатан саднуудтайгаа уулзах гэх мэт хэсэг бүлэг групп хүмүүстэй холбоотой үйл явдлууд дээр дээрээсээ давхардсан үе болно. Харилцааны ур чадвар шаардсан олон асуудал 9-р сарын 3 хүртэл чамайг зовоосоор байх болно. Харин 9-р сарын 6-наас эхлээд чиний бүх л анхаарал гэр бүлд ямар нэг байдлаар төвлөрөх шаардлага бий болно. Энэ нь орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэг өөрчлөлт эсвэл үр хүүхэд, гэр бүлийн дотны хүмүүстэй холбоотой чухал шийдвэрүүд гаргах магадлалтай гэсэн үг юм. 9-р сарын 23-нд шинэ сарны нөлөөгөөр гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаагаа сайжруулах, гэр бүлийн үнэ цэнэ тогтоох, бий болгох, сэргээх тал дээр онцгой анхаараарай. Энэ үед гэр бүлдээ илүү их цаг зарцуулж байх тухай амлалт авахад тохиромжтой. Мөн хэрхэн, хаана амьдарч байгаа тухайгаа эргэцүүлэн бодох цаг гарга. Ихэнх Ихрүүд өөр тийшээ нүүх тухай бодож эхэлнэ. Яг одоо биш юм аа гэхэд цаашдын нүүдлээ тархиндаа боловсруулах үе. Ангараг гараг энэ сарын 14 хүртэл чамд эрч хүч бэлэглэнэ. Чухам энэ үед л удаан бодоод хийж чадахгүй байсан зүйлсээ хийх хүчтэй байна. Эхлүүлэхгүй л яваа эрүүл хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөөс авахуулаад хүсч байгаа бүхнийхээ эхлэлийг тавибал, удаан хугацааны зуршил болоход дөхөмтэй байх юм. Од эрхсийн байрлал 9-р сарын 9-нд ажил хэрэг, карьерт эерэгээр нөлөөлөх байрлалд очжээ. Тиймээс тухайн салбарт зоригтойгоор төлөвлөсөн, мөрөөдсөн бүхнээ амжуул. 14-21-ний хооронд амжилтынхаа үр шимийг хүртэх үе буюу санхүүгийн байдал дээрдэх төлөвтэй байна. Хайр дурлалын асуудал 21-нд эерэгээр шийдэгдэнэ. Энэ үе ашигтай хөрөнгө оруулалт, худалдан авалт, борлуулалтанд таатай байна. 9-р сарын 9-ний өдөр мөнгө санхүү, үр хүүхэд, харилцаатай холбоотой чухал шийдвэр гаргах шаардлага бий болно. Шийдэхэд хэцүү санагдаж сэтгэлээр унаж магад. Гэхдээ яаралгүй 10-ны өдөр хүртэл хүлээвэл хэрхэн шийдвэл дээр гэдгийг зөн совин чинь хэлээд өгнө.

Мэлхий


Мэлхийн ордныхны хайр дурлалын харилцаа ойлголцол болон тогтмол холбоотой байх эсэхээс цэвэр хамааралтай байна. Хайрттайгаа илэн далангүй байж, өмнөхөөсөө илүү их мэдээлэл солилцохоосоо бүү татгалзаарай. Тэгвэл үзэл бодол, санаа оноогоо илүү гүнзгий түвшинд хуваалцаж, үнэн сэтгэлийн өчил, илэрхийлэлийг чи сонсоно. Та хоёрын ярианы ихэнх хэсэг гэр бүл, хамтын амьдрал, өмч хөрөнгөтэй холбоотой байх магадлалтай. Хайрттайгаа хамтдаа зугаалж, болзож, аялах тохиромжтой мөчүүд ч үүний хажуугаар тохионо. 9-р сарын эхний хагаст дотны харилцаа чиний амьдралд илүү байр суурь эзлэх бол, хоёр дахь хагас өдөр тутмын ажил, үүрэг хариуцлага руу илүү төвлөрнө. Нөгөө талаас, чи хайр дурлалын чинь амьдралд том байр суурь эзлэх хэн нэгэнтэй шинээр танилцах магадлалтай. 2014 оны 9-р сар ажил хэргийн тал дээр шинэ эерэг өөрчлөлтүүдийг амлаж байна. Сарын эхний хагас бүтээлч оюун санаагаа чөлөөлсөн, амгалан, аятайхан өнгөрнө. Харин 2-р хагас тун завгүй байх төлөвтэй. Үүрэг даалгаврууд, гүйцэтгэх ажлууд ар араасаа цуварч, шуурхай асуудал, шахуу төлөвлөгөөний дагуу ажиллана. Энэ нь чамаас илүү шийдэмгий, эрч хүчтэй байхыг шаардах нь гарцаагүй. Оюун ухаан, мэдээлэл, харилцааны тал дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Засварлах, суралцах, шалгалт өгөх, ярилцлаганд орох, илтгэл тавих, хэлэлцээр хийхэд хамгийн тохиромжтой үе. Чи хийж байгаа юм бүртээ өндөр итгэл үнэмшилтэй байх бөгөөд олны анхаарлын төвөөс үзэл бодлоо илэрхийлэх нь таатай санагдах болно. Олон ч хүнтэй уулзаж, олон ч газраар аялах нь ээ. Тийм ч учраас чиний бие болон сэтгэл санааны байдал өөдөө байна. Сарын хоёр дахь хагаст байгалиас улбаатай бэртэл гэмтэл гарч болзошгүй учраас болгоомжтой байгаарай. Бусдаар бол бүх зүйл сайхан болно!

Арслан

9-р сарын эхний өдрүүд хайр дурлалын тал дээр тийм ч өрнөл, адал явдал дүүрэн өнгөрөхгүй. Нам чимээгүй, амгалан байна гэж ойлгож болно. Энэ үед Арслангийнхны үзэл бодол романтик гэхээсээ илүү бодит хандлагатай болж, хосуудын хоорондын сонирхол өмч хөрөнгө, мөнгө, байр суурь зэрэг рүү чиглэнэ. Хайрттайгаа маш сайн ойлголцож, та хоёрын яриа учир зүй, алсын хараагаараа тун нийцнэ. 9-р сарын хоёрдугаар хагас харин илүү сэтгэл догдлол дүүрэн өдрүүд эхэлнэ. Ангараг гаригийн нөлөөгөөр чиний бие сэтгэл хүсэл тачаалаар оргилохыг мэдэрнэ. Сексийн сонирхол өндөрсөж, сэтгэл хөдлөл ширүүснэ. Хэрвээ ганц бие Арслангууд зөв хүнээ олвол үүний төлөө ямар нэг алхам хийхийн тулд удаан эргэлзэхгүй, маш шийдэмгий байна. Чиний төсөөлөөгүй үед дурлал гэнэт гарч ирэх бөгөөд тэр нь холын зайтай холбоотой байх магадлалтай. 9-р сар ажил хэргийн хувьд хөгжин цэцэглэсэн сар байх болно. Арслангуудын мэргэжлийн үйл ажиллагаа нь мөнгөтэй ямар нэг аргаар холбогдох учраас, чиний анхаарлыг эд хөрөнгө хамгийн ихээр татах төлөвтэй. Орлогын шинэ эх үүсвэр хайх, нэмэлт бонус, ашиг хонжоо эрэлхийлэх магадлалтай. Оюун ухааны үйл ажиллагаа, ярианы болон бичгийн харилцаа, мэдээлэл, аялал, шинэ эхлэлтэй холбоотой үйл хэргүүдэд таатай. Хөдөлгөөн, харилцан үйлчлэл л чамд мөнгө авчирна. 9-р сарын хоёрдугаар хагас чамайг өөрчлөлт, шинэ эхлэлд уруу татна. Тохироо нь таарсан аятайхан нөхцөл байдлууд чамд ашигтайгаар эргэж, үйл явц хурдасна. Сар ерөнхийдөө тун өөдрөг, хөдөлгөөнтэй өрнөнө гэдэгт итгэж болно

Охин


Хайр дурлалын гариг Сугар гаригийн нөлөөгөөр та хоёрын хувьд тун таатай үе эхэлж байна. Чиний зөөлөн энхрийллийг хүсэх хүсэл, романтик хандлага дээшилж дур булаасан тачаангуй байдал чинь гарт баригдахгүй хэмжээнд хүртлээ хүчтэй байна. Сэтгэл татам байдал чинь өдөр ирэх тусам тодрох нь чамд өөрт чинь ч таалагдана. Буруу зүйлд уруу татсан тааламжгүй саналаас татгалзахад бэлэн байгаарай. Чамайг олон хөгжилтэй үйл явдлууд хүлээж байна. Хүссэнээ хийх боломж хомс байх хэдий ч чиний нийгмийн оролцоо өндөр байна. Хэдий чи гаднаа хөнгөн, сээтэгнүүр байх боловч та хоёрын харилцааг зовоож буй мөнгө, эд хөрөнгө, ахуй амьдралтай холбоотой асуудал бодол санааг чинь бодит байдлаас холдууахгүй. Сарын эхээр бүх зүйл амархан төвхнөж саад бэрхшээлгүйгээр олон зүйл биелнэ. Охины ордны сэтгэл татам байдал хамтран ажиллагч болон дарга удирдлагынхаа сонирхлыг татаж, ярианд чинь анхаарлаа хандуулахад тусална. Хамтран ажиллах, шинэ танилтай болох, нөхөрлөл тогтооход сарын турш амжилттай байна. Энэ нь чамайг зарим нэг эрх мэдэлд хүргэх нэмэлт гарц байж болох ч чиний төрөлхийн удирдагч, зохион байгуулагч шинж чанарууд илэрвэл чи өөрөө өөртөө ч дөмөгхөн тусалж чадна. Чиний өндөр хүсэл эрмэлзлэл алдар нэр, аз завшааныг өөрийн болгож чадна. Мөнгө таны хувьд чухал асуудал байсаар л байх бололтой. Санхүүгийн хувьд гэнэтийн байдлаар ихийг олох магадлалтай. Гэхдээ ухаалаг зарцуулахыг зөвлөе. Охины ордны эрүүл мэнд есөн сард гайхалтай сайн байх аж. Нар Сугар гариг дээр тогтсоноор энэ ордныхны сэтгэл санаа өөдрөг, баяр хөөртэй болж хошин шогийн мэдрэмж нь ихсэж дур булаам инээмсэглэлээр дүүрэн байна. Харин хөдөлгөөний дутагдлаас сэргийлж спортлог байхыг гариг эрхэс сануулж байна. Ингэснээр таны бие болоод эрүүл мэнд гайхалтай сайн байх болно. Хөдөлгөөнтэй байж бүх зүйлд дасан зохицох гээд үзээрэй. Хэтэрхий өөрийгөө өөгшүүлэх хандлага таньд л хохиролтой. Гэр доторх сөргөлдөөн, гэмтэл учруулж болох нөхцөл байдлаас аль болох зайлсхий.

Жинлүүр

Чиний ордод од эрхсийн нэрлэдгээр "Тwilight zone" буюу “Бүрэнхийн бүс” тохиожээ. Сонирхолтой байгаа биз? Ажил хийх эрч хүч урам ихээр төрнө. Харин энэ бүхнээ алдаж болохгүй. Сарын туршид аль болох завгүй байхыг хичээгээрэй. Ямар нэгэн клуб, сонирхолтой үйл ажиллагаа явуулагч бүлгэмд элс. Найз нөхөдтэйгээ ажлын шугамаар хамтарвал амжилтанд хүрэх боломж байна. Өөрийгөө бага зэрэг л хүчилж чадвал Жинлүүрийнхэн тун хөдөлмөрч бас ирээдүйтэй хүмүүс. Гэр бүлтэй Жинлүүрүүдийн хувьд асуудалгүй, нам жим сар болно. Харин ганц бие хүмүүс нь аль болох өнгөрсөн амьдралтайгаа зууралдахгүй, эргэн дурсахгүй байх тал дээр анхаараарай. Чиний асуудал гэж үзэж байгаа зүйлс өдөр ирэх тусам сайжрах болохоор тэр тал дээр санаагаа чилээх хэрэггүй. Сарын эхээр ямар ч асуудалд хатуу байр суурьтай байгаарай. Харин сарын сүүлээр бага зэрэг тайвнаар шийдэж болно. Сарын сүүлээр Жинлүүрийнхний хувийн амьдралд таатай зүйл тохиолдоно. Суралцах, засварлах, бичих, судлах, тооцох, мэдээлэл цуглуулах- Энэ бол чиний 9-р сарын туршид хийх ажлын түлхүүр үгс. Өмнө дурдсанчлан бага зэрэг л хичээвэл хүссэн бүхэн чинь чиний гарт орж ирэхэд бэлэн байна. Үл хөдлөх хөрөнгийн наймаа эрхэлвэл тун амжилттай байх болно. Маш их туршлага шаардсан шинэ ажил руу орохоос болгоомжил. Харин боловсролдоо маш сайн анхаарах хэрэгтэй. Гадны улс руу аялах боломж гарна. Юм үзэж, шинэ санаа олох боломжийг хэзээд бүү алд. Энэ сарын турш чи тасралтгүй хөдөлмөрлөх болно. Гадны томоохон байгууллагатай хамтран ажиллах боломж гарч ирэхэд өөртөө битгий эргэлзээрэй. Жинлүүрийнхний амжилт хэзээд сүүлд нь тод томруунаар гарч ирдэг. Санхүүгийн хувьд ч тогтвортой байх болно. Бие бага зэрэг сульдаж, дархлаа муудаж болзошгүй учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Өөрөө өөртөө амрах боломжийг гаргаж өг.

Хилэнц

Хилэнцийн ордныхонд тулгамдаад байгаа амьдралын эмзэг үе нь 9-р сард огцом сайжрахгүй ч сэтгэл ханамжтай байдал бий болж хэтийн төлөв тодорно. Ийм үед Хилэнцийн ордны харилцаа энгийн найз нөхөрлөл, харилцан дэмжлэгээс илүү гүнзгий, хүчтэй болж сэтгэл доторхоо хуваалцсанаар хосдоо итгэж эхэлнэ. Хосууд ирээдүйд хамтдаа нийгэмшиж хөгжилтэй, илүү аз жаргалтай байна. Эргэн тойронд өрнөх үйл явдлуудад чиний болоод хосын чинь үүрэг оролцоо их байх ба хамтдаа хөгжиж, шинэ хайрыг эхлүүлэхэд таатай байх болно. Найз нөхөд чинь тулгамдаад байгаа асуудалд зөвлөж, туслах тул тэдэндээ нээлттэй байгаарай. Сарын дунд үеэс илүү тайван байх болно. Хилэнцийн ордны мөнгө санхүү ажил мэргэжил энэ 9-р сард бүрэн дүүрэн идэвхтэй байна. Сарын эхэн хэсэгт эрч хүч, санаачлага маш их байх тул өрсөлдөөнд бэлдэж тулаанд ялахдаа итгэлтэй байгаарай. Том төсөл, хашир удирдлага чамайг хүлээж байж болох ч таны шинэлэг санаа, зоригтой дайчин зан сэтгэл ханамжийг бий болгох болно. Хилэнцийн ордныхон өөрт хэрэгтэй бүлэг хүмүүсийн нэгдлийг олж холбоо тогтоон өөрийн үзэл санааг хуваалцсанаар амжилтанд хүрнэ. Та алдартай найз нөхөд болон, дарга нар, фенүүдийнхээ ашиг тусыг хүртэх бололтой. Есөн сарын 14 –нөөс буюу сарын сүүл хэсгээс эхлэн санхүүгийн эерэг эргэлтүүд тохиолдохыг од эрхэс зөгнөж байна. Сарын эхэн хэсэгт эрүүл мэнд эрсдэлтэй байх магадлалтай ба өөртөө анхаарал тавьж, дарамт шахалтнаас зайлс хийж ядартлаа ажиллаж болохгүй. Аль болох тайван байж, өөрийгөө амраа. Хэрвээ өөрийгөө тайван байлгаж чадвал сарын дунд үеэс эхлэн биеийн дотоод хэсэг тэнцвэржиж эрүүл мэнд чинь сайжирч, үр шимийг нь хүртэхийг од эрхэс сануулж байна. Өөрийн харагдах байдал эсвэл амьдралынхаа хэв маягт өөрчлөлт хийх хүсэлтэй байгаа бол яг одоо л цаг нь ирлээ. Нэгэн хэвийн өдөр хоногийг өнгөрөөж уйтгартай амьдрахаас залхаж байгаа бол том зүйлийг хүсч мөрөөдөх зоригтой бай.

Нум

Нумынхны хайр дурлалын гариг Сугар нарны аймгийн хамгийн өндөр цэгт байрлах учир, хосуудын харилцаа нь амбиц, нэр төр, байр суурьтай ихээхэн холбогдох болно. 9-р сард карьер, ажил хэргийн шугамаар холбогдсон хэн нэгэнтэй дурлалцах магадлалтай. Эсвэл хамтрагч чинь чамайг ажил дээрээ өсөн дэвшиж, мэргэжлийн хүрээндээ том шийдвэр гаргахад туслах болно. Нэг бол, чиний хайртдаа тавих шаардлага өндөрсөж, хамтрагчаа өсч дэвшээсэй хэмээн хүсч өрсөлдөх чадвар, онцгой авьяас, мэдлэгээрээ бусдаас ялгарч байгаа хүнд татагдах магадлалтай. Нөгөө талаас, 2014 оны 9-р сар хайрттайгаа хамтдаа нийгмийн амьдралд оролцож, хажуугаар нь романтиклахад тохиромжтой үе байх болно. Нар Нумын ордноос холдоогүй байгаа учраас 2014 оны 9-р сар ажлын хувьд тун амжилттай үргэлжилнэ. Нарны нөлөө чамайг олны дунд од мэт гялалзахад тусална. Чи нөхцөл байдал бүрийг гартаа авч, өрсөлдөх чадвар өндөртэй гэдгээ харуулж чадна гэдэгтээ бүү эргэлз. Шийдвэр гаргах эрх мэдэл, нөлөө чиний гарт шилжиж, зохион байгуулагч удирдагчийнхаа шинж чанарыг тодруулан харуулах өдрүүд айсуй. Сугар гариг ч бас чамайг ажил хэргийн харилцааныхаа дунд алдар нэртэй болоход хувь нэмрээ оруулж байна. 9 сарын турш уригдах янз бүрийн уулзалтуудад татгалзахгүй байх нь чамд ашигтай. Бизнесийн хамтын ажиллагаа, багийн төслүүд бүтээмж өндөртэй, үр шимэнд нь сэтгэл хангалуун байх болно. Амжилтыг чинь дагаж өндөр орлого болон материаллаг талын нэмэгдэл хүлээж байна. Чиний амьдралын эрч хүч өндөр, сэтгэл санаа өөдрөг, урам зоригоор дүүрэн байна. Өвчин хүртэл ойртож чадахааргүй тийм өөдрөг байна гээд л ойлгочих. Ялангуяа сарын хоёр дох хагасаас энерги илүү ихсэж, байгаа эрч хүчээ зарцуулахын тулд чи их олон зүйлийг амжуулах болно. Мөрөөдлөө, амбицаа дага! Бодлоо зоригтойгоор үйлдэл болго!

Матар

Энэ сарын гол анхаарах зүйл нь аялал ба амралт байх болно. Ялангуяа энэ зун амралтаа авч чадаагүй бол эхний 7 хоногт “далавчаа дэлгээд” хотоос гарах юмуу аялалд явах хэрэгтэй. Холоос гэр бүл, найзууд чинь зочилж магад. 9 сарын 3-наас эхлээд амьдралын зорилго, бизнесийн төлөвлөөгөөр толгой чинь дүүрэх нь, гэхдээ мэдээж энэ нь матрын хувьд сайн зүйл, учир нь чи угаасаа амбицтай хүн. Харин 23-наас эхлээд өөрийгөө хөгжүүлэх, илүү өргөн хүрээнд сэтгэх тухай бодсоноор зарим Матрууд сургуульд мэргэжил дээшлүүлэхээр шийдэж мэдэх юм. Энэ үед өөрийгөө таних, хувь хүний хөгжлийн талаар уншиж судлах хэрэгтэй. Гадаад хэл сурч эхэлвэл амжилттай байна. Аливаа салбарт оруулсан хөрөнгө оруулалт чинь ашиг авчрах боломж байна, гэхдээ үр дүнг харахын тулд өөрөө маш эрчимтэй ажиллах хэрэгтэй. Эхний 2 долоо хоногт бүх хүчээ дайчлан ажиллавал амжилтанд хүрнэ. Бүлэг хүмүүстэй хамтран ажиллавал үр дүн сайн байна, найзууддаа итгэ, хамтран ажиллагсадтайгаа хамтрахаас бүү татгалз. Эрүүл мэндийн тал дээр чи ядрангуй, сул дорой болсон мэт санагдаж байгаа байх, гэхдээ нэг их санаа зовох хэрэггүй. Бие организмдаа эдгэх цаг хугацаа өг, бүгд хэвийн болно. Бодож байгаа шиг чинь муу зүйл огт болоогүй байна. Сэтгэл санаагаар уналгүй, ганцаараа аль болох олон цагийг өнгөрөөж хэсэг хугацаанд чимээгүй амьдар, энэ бүхэн нэг их удаан үргэлжлэхгүй, бүгд эргэн сэргэнэ. 9-ний өдөр чухал шийдвэр бүү гарга. 13-ны өдөр олон хүний өмнө үг хэлэх, чухал хүмүүстэй харилцах шаардлага гарч магад. Хэрэв боломжтой бол 14-ний өдөр хүртэл хойшлуулвал илүү дээр байх болно. 22-ны өдөр ямар нэг зүйлд эргэлзэх бөгөөд яаруу шийдвэр гаргалгүй хэдэн өдөр тайван бод. Эргэлзээ муу зүйл биш, харин ч биднийг буруу шийдвэр гаргахаас, түргэдэхээс хамгаалдаг бидний найз юм.

Хумх

8-р сар чиний хувьд амбицаа хөгжүүлж, карьертаа анхаарсан сар байлаа. 9-р сарын эхний 2 долоо хоног ч мөн үүний үргэлжлэл байх болно. Тиймээс 14-нийг хүртэл дуусгаагүй ажлуудаа цэгцлэхэд гойд анхаарал хандуулаарай. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлж, цахим ертөнцөөс өөрт хэрэгтэй мэдээллийг олоход тохиромжтой сар. Найзуудтайгаа илүү их цагийг өнгөрөөснөөр өдөр хоногийг хөгжилтэй өнгөрөөх болно. Сонирхолтой хүмүүстэй уулзаж мэднэ. Хэнтэй юуны ч тухай ярьсан бай өндөр анхаарал хандуул, маш гайхалтай шинэ санаа ч орж ирэх юуны магад. Банк, зээл, даатгалтай холбоотой мөнгө санхүүгийн шийдэх асуудал байгаа бол 9-р сарын 3-наас өмнө нэг тийш болгоорой. Асуудал нааштай шийдэгдэх ээлтэй цаг хугацаа зөвхөн 3-наас өмнө тохиож байна. Сарын 9, 10-ны үед зөн совингоо чагна, хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, амьдралын зорилгоо эргэн өөртөө сануул. Хайр дурлалын хувьд маш одтой сар болно. Энэ жилийн хамгийн одтой сар гэж хэлж болно. Тиймээс хувийн амьдралдаа анхаарал хандуулж, өөртөө сэтгэл зүрхээ нээх, хүн хайрлах, хүнд хайрлуулах боломжийг олго. Ганц бие бол хостой болох магадлал байна, харин хостой хүмүүсийн хувьд хамтрагч чинь танд өмнөхөөсөө илүү өгөөмөр загнаж, хайр халамжаар бөөцийлөх бололтой. Та ч гэсэн түүнийг эргүүлээд халамжилж яагаад болохгүй гэж? Энэ сар сурч боловсрох, шалгалт өгөх, өөрийгөө чагнах зэрэг нь дараагийн сард ирэх сорилтуудад бэлтгэх сайн талтай. Хамтран ажиллагсад болон ойр дотны хүмүүстэйгээ маргалдахаас зайлсхий. Санхүүгийн тал дээр ямар нэг хөрөнгө оруулалт бүү хий, олсноосоо их зарлага гаргахаас сэргийл. 13-ны өдөр харилцаа холбооны ямар нэг хэлбэрээр захиа, мессежээр гэнэтийн мэдээ хүлээж авна. Энэ өдөр сэтгэл хөдлөлөөр бүү шийд, хэдэн өдөр шийдвэр гаргах, хариу үйлдэл гаргахаа хойшлуул. 8-р сард бүх л зүйл зогсонги байдалд орсон юм шиг удаан санагдаж байсан 9-р сард чи тэр бүх асуудал гэрлийн хурдаар шийдэгдэхийг харах болно.

Загас


Загасныхны эрх мэдэл нэмэгдэнэ. Гэр бүлийн хувьд ч, ажлын хувьд ч мөн адил. Гэр бүлийнхээ хүний, хайртынхаа сэтгэлзүйд анхаарахгүй бол жижиг зүйл даамжирсаар асуудал үүсч мэднэ. Тэд сүүлийн үед чиний хайрыг мэдрэхгүй, чи анхаарал халамжгүй болсон мэтээр санаж байна. Тийм учраас хайртай хүмүүстээ сайн анхаарал хандуулаарай. Амлалт, үүргээ сайн санах нь чухал. Тодорхой бус байх, шийдвэр гаргахдаа эргэлзэх, хойргоших зэрэг асуудлыг март. Хэрвээ зөв шийдвэр гаргаж чадвал сарын туршид хайраар бялхаж, гэр бүлийн сайн сайхныг мэдэрнэ. Тэр тусмаа үр хүүхэддээ сайн анхаарах хэрэгтэйг сана. Ярилцаж байж л ойлголцох болохоос биш нэг нэгнээ чимээгүй байхад нь ойлгоно гэж хүлээх хэрэггүй. Чамайг стресстүүлдэг бүх асуудлаас хол байж, сэтгэл санаандаа амар амгаланг мэдрүүл. Ганц бие Загасныхныг энэ сард шинэхэн бас сэтгэл догдлуулам хайр хүлээж байна. Яг л чамайг гээд зориод ирсэн мэт байх болно. Санхүүгийн хувьд тун сонирхолтой сар болох нь байна шүү. Бусадтай хамтран ажиллах тал дээр асуудал үүсч болзошгүй. Багийн ажиллагааг сайн авч явж чадвал бүх ажил амжилттай бүтэх учраас бусдаас тусламж хүсч, багаар ажиллах тал дээр илүү анхаар. Хамтран ажиллах шинэ саналууд илүү үр өгөөжтэй байна. Тэр тусмаа сарын хоёрдугаар хагаст бүх зүйл та нарын талд шийдэгдэнэ. Шинэ зүйлийг туршиж үзэхээс бүү ай. Эцсийн дүндээ чамайг амжилт руу хөтөлнө. Санхүүгийн хувьд таагүй нөхцөл байдал үүсэхгүй учраас санаа зовних хэрэггүй. Ажил ихтэй байх ч эрүүл мэндэд төдийлэн асуудал үүсэхгүй. Харин хэт хүнд хоолны дэглэм барих хэрэггүй. Сайтар амарч, тэжээллэг эрүүл хоол хэрэглээд байвал бие сайтай Загасныхан тийм ч амар өвдөхгүй. Харин ямар нэгэн төрлийн спортоор хичээллэвэл чамд маш их тустай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top