Жеки Чаны хүү аавынхаа нэр хүндэд сөргөөр нөлөөллөө

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 03

Холливудын нэрт жүжигчин Жеки Чаны хүү хар тамхины хэрэглэж хадгалж байсан нь тогтоогдож баривчлагдаад байгаа. Алдарт жүжигчний хүү зөвхөн шүүхээр ял аваад зогсохгүй аавынхаа нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж эхлээд байна. Учир нь Хятадын тэргүүлэх 16 кино ба телевизийн компани Жеки Чаныг одооноос эхлэн өөрсдийн төслүүдэд оролцуулахгүй гэж мэдэгдээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top