Сурагчдын автобус 11 чиглэлд явж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 03

Сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрутыг гаргаж өнгөрсөн жилээс туршилтаар явуулж эхэлсэн. 

Энэ хичээлийн жилд сургуулийн автобусны маршрутыг нэмэгдүүлж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч найман аж ахуйн нэгж байгууллагын 11 автобусаар 11 чиглэлд сурагчдыг зөөж тээвэрлэж эхлээд байна.  

Тодруулбал, 

  • “Зүрх уул-5-р сургууль” 
  • “Нисэх-120 мянгат” 
  • “Дамбадаржаа- Хуч бөөний төв”  
  • “Зүүнсалаа-36-р сургууль” 
  • “Нарангийн гол-62-р сургууль” 
  • “Орбит-36-р сургууль” 
  • “Их наран-36-р сургууль”
  • “Баруун салаа - 105-р сургууль” 
  • “Ботаник -Токиогийн гудамж” 
  • “Шархад -Цайз-Сансрын түнель 
  • “Эмийн ургамал-Баянзүрх цогцолбор сургууль “ гэсэн чиглэлд өглөө бүр сургуулийн автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд сурагчид энэхүү автобусаар 200 төгрөг төлөн зорчиж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top